Өнөөдөр Дэлхийн автомашингүй өдөр. 1990-ээд оноос хэд хэдэн улсад есдүгээр сарын 22-ныг "Машингүй өдөр" болгон тэмдэглэж эхэлжээ.
Одоо дэлхийн 46 орон, 2000 гаруй хотод Дэлхийн машингүй өдрийг тэмдэглэдэг.
Энэ өдөр хүмүүс алхаж, дугуй унаж, нийтийн тээврээр зорчих зэргээр автомашинаас татгалздаг. Автомашин, мотоцикль сонирхогчид энэ өдөр нэг өдөр ч болов түлш хэрэглэдэг тээврийн хэрэгслээсээ татгалздаг юм. Зарим улс, хотод энэ өдөр тусгай арга хэмжээ зохион байгуулж, явган алхах, дугуй унахын ашиг тусыг сурталчилдаг аж.
1973 онд нефтийн хямрал эхлэх үеэр Автомашингүй өдрийг яахын аргагүй зохион байгуулдаг байжээ. Анхны Автомашингүй өдрүүд Исланд, Их Британи, Франц улсад болж байв.
2000 оноос Автомашингүй өдрийг дэлхий даяар тэмдэглэж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )