НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганд оролцохоор Нью Йорк хотноо хүрэлцэн ирсэн Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон тус улсын эрүүл мэндийн сайд Марселу Кейрога Ковид-19 халдвар авсан болох нь батлагджээ. Энэ талаар Кейрога өөрөө жиргэсэн байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон бусад албаны хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Бразилын эрүүл мэндийн сайд вакцинд хамрагдсан байсан бөгөөд өдгөө 14 хоногийн тусгаарлалтад ороод байна.
Сэтгэгдэл ( 1 )
Вакцинд хамрагдаагүй Бразилын Ерөнхийлөгч нь харин халдвар аваагүй л байна уу