Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индрээс ХЭЛСЭН ҮГ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ассамблейн 76 дугаар чуулган үргэлжилж байна. Энэхүү чуулганд оролцохоор Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүн У.Хүрэлсүх өнгөрсөн бямба /2021.09.18/ гарагт эх орноосоо мордсон билээ. Түүний хувьд төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш оролцож байгаа томоохон хэмжээний анхны чуулган, айлчлал гэж хэлж болно.


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс "МОНГОЛ УЛС"-ын байр суурийг илэрхийлж, үг хэллээ-

Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэн. Энэ жил 60 жилийн ой тохиож байгаа билээ. Өдгөө дэлхийн 193 улстай дипломат харилцаа тогтоож, хамтран ажиллаж байна. Харин олон улсын 290 гаруй гэрээ, конвенцид нэгдэн оржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлын хүрээнд Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлсэн. Энэ үеэр Монгол Улс ба НҮБ-ын хамтын ажиллагааны талаар ч онцолж, тодотгожээ.

Тэрбээр "Тэртээ 1961 онд НҮБ-д элссэнээр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг баталгаажуулан, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон бөгөөд энэхүү түүхэн 60 жилийн ойг манай ард түмэн үндэсний онцлох үйл явдал хэмээн үзэж, өргөн хүрээнд тэмдэглэж байна. Зудын гамшиг, КОВИД-19 цар тахал зэрэг хүнд хэцүү, бэрхшээлтэй бүх цаг үед НҮБ болон түүний системийн байгууллагууд тал бүрийн туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье" хэмээн ярьжээ.

Харин энхтайван, аюулгүй байдлын хүрээнд "Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаж, өнөөг хүртэл энэ чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болохыг зорьж байна. Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн гурван тив дэх НҮБ-ын энхийг сахиулах 13 ажиллагаанд 20 орчим мянган цэнхэр дуулгатнаа оролцуулаад байгаа билээ. Энэ нь манай улсын хүн амын тоо болон Зэвсэгт хүчний алба хаагчдын тоотой харьцуулахад дэлхийд дээгүүрт бичигддэг үзүүлэлт юм" гэсэн байна.

Түүнчлэн "Хөдөө аж ахуй, уул уурхайн салбар зонхилсон Монгол Улсын эдийн засаг нь аливаа эрсдэл, гамшгийн эсрэг эмзэг, дархлаа сул хэвээр байгаа тул цар тахлын дараа бүтцийн шинэчлэл хийх, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, төсвийн болон санхүүгийн тогтвортой байдлыг чанд хадгалах зэрэгт онцгой анхаарч байна. Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь Монгол Улсын эдийн засгийн суурь зорилт хэвээр байх болно" гэдгийг НҮБ-ын индрээс тодотголоо. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.69.252.136) 2021 оны 09 сарын 24

НҮБ-ийн индрээс урьд өмнө хэн ч хэлээгүй утга төгөлдөр үг хэллээ бахархалтай байлаа, энэ үг зуу зуунд дурсагдана

0  |  0
369(172.69.252.142) 2021 оны 09 сарын 23

ИЙ ИЙ ИЙ ЁСЛОВ

0  |  1
Zochin (162.158.179.89) 2021 оны 09 сарын 23

nuur duuren, saihan mongol hun shuu, ajild ni amjilt husie, NUB-iin inderees saihan haragdaj baina, manai eronkhiilogch

0  |  1
Zochin(172.68.254.158) 2021 оны 09 сарын 24

Teneg gichii

1  |  0
сум(103.111.68.3) 2021 оны 09 сарын 23

ёсолж тэнэгтэв дээ

0  |  0
Ану USA(172.70.110.160) 2021 оны 09 сарын 24

Эх орноо төлөөлөөд явахад нүүр бардам, бие бялдар сайтай, цэх шулуун үгтэй сайхан ах шүү. Монголоороо бахархаж байнаа.

1  |  2
Top