MODERNA: Цар тахал нэг жилийн дараа дуусна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Вакцины үйлдвэрлэл нэмэгдэж буйтай холбоотой коронавирусний цар тахал ирэх жилийн намар гэхэд дуусах боломжтой гэж АНУ-ын эм үйлдвэрлэгч “Moderna” компанийн ерөнхий захирал Стефан Бансел мэдэгджээ.

Энэ салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал сүүлийн зургаан сард ихээхэн өргөжснөөс үзвэл  ирэх оны дунд үе гэхэд дэхийн бүх хүн амыг вакцинжуулахад хүрэлцэхүйц тун үйлдвэрлэгдэнэ гэж Бансел "Neue Zürcher Zeitung" хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Түүний хэлснээр, өдгөө дэлхийд тархаад буй “Дельта” хувилбар илүү халдвартай тул вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүс халдвар авч, дархлаатай болсон байна. Нэг жилийн дараа хүмүүс энгийн амьдралдаа эргэн орно гэж тэрбээр үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(172.69.252.136) 2021 оны 09 сарын 26

chi chadahgui ee israel jinhene vaccine gargana

0  |  0
Top