КОВИД 19 I Хүнд 2138, маш хүнд 394 хүн байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 25

Коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг дүгнэвэл:

 

  • Хөнгөн - 12166
  • Хүндэвтэр - 7112
  • Хүнд - 2138
  • Маш хүнд - 394 хүн байна.

 

Аймгуудаас Дундговь аймагт хамгийн олон буюу 210 тохиолдол бүртгэгджээ.

Улсын хэмжээнд ковидын халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, эмнэлгийн ор хүрэлцэхгүйн улмаас иргэд гэртээ нас барж байна. Орны хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж "Нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудад 5832 ор дэлгэсэн. Гэвч бодит байдалд 6600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. 113.7 хувийн ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Одоогоор нэн яаралтай хэвтэх шаардлагатай 200 орчим хүн нийслэлд бий. Харин зайлшгүй хэвтэх заалттай 800 орчим иргэн байна.

Коронавирусний энэ удаагийн давлагаагаар эрүүл мэндийн ажилчид ихээр өвчилж, хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа. Үүнээс үүдэн өвчний аюулгүй байдал алдагдан, эмчилгээ тасалдсанаар ор дэлгэхэд хүндрэл үүсээд байна" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top