Ерөнхийлөгчийн ДАВХАР МЭХ

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс хэлсэн үг, уриалга одоо ч анхаарлын төвд байна.

Учир нь, дэлхий нийтээрээ дулаарал, цөлжилтийн эсрэг нэгдэж, түүнээс “салах”-ыг уриалж, тэмцэж байгаа өнөө цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эх орондоо тэрбум, тэрбумаар нь мод тарих аяныг эхлүүлэхээ мэдэгдэж, дэлхий нийтийг мод тарихыг уриалсан нь зөв газартаа, зөв цагтаа цаг үеэ олсон үг байлаа.

НҮБ-ын индрээс дэлхий нийтэд хандаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "шидсэн мессеж"-ийг дагаж, наад зах нь Монгол Улсад нүүрлээд байгаа их цөлжилтийг сааруулах, багасгах, зогсоох, түүнийг дагаад хөрөнгө, санхүү ч орж ирэхийг үгүйсгэхгүй. Үүнийг олж харсан Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс зүгээр ч нэг мод тарихыг дэлхий нийтэд уриалаагүй нь лавтай. Тэр боломжийг сэргэгээр харж, түүнийгээ ашиглаж "давхар мэх" хийсэн болж таарч байна.

Хамгийн гол нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дээрх мессеж, уриалгыг цөлжилттэй нүүр тулан тэмцэж байгаа, тэр хэрээр тэмцэхийн уриалж байгаа дэлхийн олон том улс, гүрнүүд нааштайгаар хүлээж авах магадлал тун өндөр юм. Учир нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэрбум, тэрбумаар нь мод тарих аян, уриалга бол ганц Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд ч хамааралтай, тэр хэрээр ашигтай зүйл билээ.

Нэгэнт бүгдэд нь хамааралтай, ашигтай "мессеж" тул цөлжилтийн эсрэг хөдөлгөөнд нэгдсэн олон улсын сангаас хөрөнгө орж ирэхийг үгүйсгэхгүй. Үүнд, хамгийн эхэнд манай урд хөрш болох БНХАУ дэмжлэг үзүүлэх нь гарцаагүй. Тэгээд ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь эл сэдвээр БНХАУ-ын тэргүүнтэй утсаар холбогдож, ярилцсан гэх мэдээлэл ч бий. Дээр нь, НҮБ-аас санхүүжилт өгөхийг ч үгүйсгэх аргагүй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын индрээс хэлсэн үг, уриалга нэг талаараа эх нутгаа цөлжилтөөс хамгаалах том ажлыг эхлүүлж байна. Нөгөө талаараа Монгол Улсад хөрөнгө, санхүүжилт, дэмжлэг, туслалцаа татах түүний "давхар мэх" гэж харж болохоор байгаа юм. Энэ бол яах аргагүй, Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн "давхар мэх", "уран нүүдэл" болж таарах нь. 


-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН НҮБ-ЫН ИНДРЭЭС ХЭЛСЭН ҮГЭЭС ОНЦОЛЖ БАЙНА-

Тэрбээр "Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ. Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна.

Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ  дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн. Монголчуудын бүтээсэн “Нүүдлийн соёл иргэншил”-ийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах  уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэцгээе.

Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болоод байна. Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал.

2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Ирэх 11 дүгээр сард Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн  талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулахаар болсон. Ногоон хөгжлийг эрхэмлэх, хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө тус тусын боломжит амлалтыг авах, шинэчилж ахиулахыг уриалж байна" гэж тодотгосон билээ. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ммм(66.181.176.201) 2021 оны 09 сарын 27

АААХАХАХА

0  |  0
ZOCHIN (172.68.254.158) 2021 оны 09 сарын 27

YANAA HUNII UMNUUS ICHIH GEJ HETSUU SHUU

0  |  0
ZOCHIN (172.68.254.158) 2021 оны 09 сарын 28

manai setguulchid gej iim l shushmaanuud baih

0  |  2
ZOCHIN (172.68.254.158) 2021 оны 09 сарын 27

BIDNIIG DELHII HArj baihad arai denduu tenegtehiimaa zugeer bolomjiin sanal bailaa gehed boloo shuudee

0  |  0
zochin(172.68.254.158) 2021 оны 09 сарын 27

zugeer l chimeegui baITSGAAYA ICHIJ UHMEER HACHIN YUM BICHIHIIMAA URAN NUUDEL BDAVHAR MEH GEH SHIG BOLIOCHEE TENEGUUDEE

0  |  0
zochin(172.68.254.158) 2021 оны 09 сарын 27

zugeer l chimeegui baITSGAAYA ICHIJ UHMEER HACHIN YUM BICHIHIIMAA URAN NUUDEL BDAVHAR MEH GEH SHIG BOLIOCHEE TENEGUUDEE

0  |  0
Иргэн (172.69.252.136) 2021 оны 09 сарын 28

Нэг г сайхан уужуухан амьсгаа аваад эх нутгаа эх орныхоо уур амьсгал үр хүүхдээ нэг бодоод үз дээ Энэ бол т маш зөв санаачлага ирээдүйнг хаорсан чухал алхам Юм уншдаггүй ухаардаггүй хүн л элэглэх байх даа

0  |  1
Иргэн (172.69.252.136) 2021 оны 09 сарын 27

Нэг г сайхан уужуухан амьсгаа аваад эх нутгаа эх орныхоо уур амьсгал үр хүүхдээ нэг бодоод үз дээ Энэ бол т маш зөв санаачлага ирээдүйнг хаорсан чухал алхам Юм уншдаггүй ухаардаггүй хүн л элэглэх байх даа

0  |  0
Zochin (172.70.188.96) 2021 оны 09 сарын 27

Ha ha

0  |  0
Dolgor(64.119.20.210) 2021 оны 09 сарын 28

Mash zob Olon uls orond tsoljilt nvvrelsen estoi zob tsagtaa zob zvil yarijee hvn bvr mod tari modoo urgahiig har yamar saihan geech

0  |  1
Ха ха ха (172.69.252.136) 2021 оны 09 сарын 27

Хэн ч тоохгуй д дээ

0  |  0
Энжи(172.69.252.136) 2021 оны 09 сарын 27

Үгүй мөн долоо доо.Фетиша

0  |  0
Top