АНУ-ын эм үйлдвэрлэгч “Pfizer” компани ковидоос урьдчилан сэргийлэх, халдварын эхэн үед эмчилгээний зориулалтаар уух вирусний эсрэг эм гаргаж, эмнэлзүйн туршилт эхлүүлээд байна гэж тус компани мэдээлжээ.
Өмнөх шатны туршилтаар вирусний эсрэг PF-07321332 эмийг ритонавир бэлдмэлтэй хавсран хэрэглэх нь ковидоос урьдчилан сэргийлэхэд үр дүн сайтай, аюулгүй болох нь батлагдсан байна.
“Pfizer” компанийн мэдэгдэж буйгаар, шинэ эмийг коронавирусний халдварын эхний шинж тэмдэг илрэх үед эсвэл халдвар авсан хүнтэй хавьтсан тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой гэнэ.
Судалгаанд 2660 хүнийг хамруулахаар төлөвлөж байна. Оролцогчид эмийг 5-10 хоногийн турш хоногт хоёр удаа уух гэнэ. Туршилт хэр удаан үргэлжлэх тухай тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )