“AUKUS” харилцааг олон улс орон шүүмжилж байна

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Америк, Англи, Австралийн аюулгүй байдлын гурван талт түншлэлийн “AUKUS” харилцааг олон улс орон шүүмжилж байна.

Саяхан Америк, Англи, Австрали 3 улсын удирдагч тус гурван улсын байгуулсан “AUKUS”  аюулгүй байдлын гурван талт түншлэлийн харилцааны хүрээнд Америк, Англи нь Авсрталийг цөмийн шумбагч онгоцтой болохыг дэмжинэ хэмээн мэдэгдсэн.

Үүнд тухайн бүсийн орон нутгийн цагаар 25-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын төв байранд хэвлэлийн бага хурал зохион байгуулан, саяхан зарласан Энэтхэг-Номхон далайн стратеги ч бай, эсвэл Америк, Англи, Австрали гурван улсын байгуулсан эвсэл ч бай тэд бүгд Австралид Хятадыг хязгаарлахад туслах зорилготой гэдгийг хэлсэн. Тэрээр хэлэхдээ, Америк, Англи, цөмийн шумбагч онгоцны технологийг Австрали руу шилжүүлэх нь 《Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ》-ний үзэл санааг зөрчиж байгаа бөгөөд Олон улсын атомын энергийн агентлагаас үүнд хяналт тавихыг хүсэх шаардлага байна гэж ОХУ үзэж буйгаа онцлон тэмдэглэсэн. С.Лавров мөн хэлэхдээ, мэдээж бид Хятад, Америкийн хоорондын хурцадмал байдлыг анхаарч байгаа, хэрэг явдал таагүй тал руу өрнөж байгааг харахад, энэ бүхнийг хэн эхлүүлсэн байна вэ, барууны орнууд Өмнөд Хятадын тэнгист тасралтгүй өдөөн хатгалга, үр ашиггүй цэргийн сургуулилт хийж, геополитикт тал дээр Хятадын эсрэг төлөвлөгөө гаргасан байна гэв.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч 9-р сарын 27-нд хэлэхдээ, Америк, Англи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагаа нь цөм ноцтойгоор тархах аюултай, 《Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ》-ний үзэл санааг зөрчсөн бөгөөд Оросын талаас илэрхийлсэн санаа зовнил нь бүрэн зүй ёсны, үндэслэлтэй гэж бид үзэж байна. Америк, Англи хоёр улс цөмийн зэвсэггүй Австрали руу цөмийн шумбагч онгоц экспортлох нь зэвсгийн зэрэглэлийн өндөр агууламжтай баяжуулсан уран болон цөмийн бусад мэдрэмтгий материал, холбогдох технологи, тоног төхөөрөмжийг шилжүүлэх зэрэг асуудлыг хамрах болно. Олон улсын атомын энергийн агентлагийн хяналтын тогтолцоонд хоосон зай оршсоор байгаа бөгөөд Австралийг холбогдох цөмийн материалыг цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд ашиглахыг үр дүнтэй зогсоох боломжгүй юм.

Америк, Англи, Австралийн《Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ》болон  байгууллагын хамгаалалт, хяналтын тогтолцооны цоорхойг муу санаагаар ашиглаж байгаа явдлыг Хятадын тал тууштай эсэргүүцэхийн зэрэгцээ олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцооны нэр нөлөө, хүчин төгөлдөр байдлыг тууштай хамгаална. Мөн,  Хятадын тал Америк, Англи, Австралийн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудалд гаргаж буй “давхар стандарт”-ын ноцтой хор хөнөөлд анхаарал хандуулахыг бүх талуудаас дахин хүсмээр байна. Америк, Англи нь геополитикийн ашиг сонирхлыг олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дүрмээс дээгүүрт тавьж, Австралид цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц оруулж ирсэн анхны цөмийн зэвсэггүй бүс болоход нь тусалж, бусад цөмийн зэвсэггүй улс орныг буруу зүйлд өдөөн хатгаж, түүнчлэн цөмийн зэвсгийн асуудалд маш том сөрөг нөлөөг авчирч байна. Үүгээр ч зогсохгүй, Австрали цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц оруулж ирснээр《Өмнөд Номхон далайн цөмийн зэвсэггүй бүсийн гэрээ》болон АСЕАН-ын орнуудын Зүүн Өмнөд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах хүчин чармайлтад хохирол учруулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулах аюултай. Хятадын тал дээрх гурван улсад олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл шаардлагыг сонсож, хүйтэн дайны хуучинсаг сэтгэлгээ болон геополитикийн явцуу ойлголтоосоо ангижирч, холбогдох буруу шийдвэрээ цуцалж, олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үүргийг үнэнчээр биелүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд тустай зүйл хийхийг дахин шаардаж байна.

Үүнээс гадна, Франц, Европын холбоо, Шинэ Зеланд зэрэг олон улс орон болон олон улсын байгууллагууд үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Францын албан тушаалтан  3 улсыг энэ тухай мэдэгдэл гаргахаасаа өмнө огт мэдэгдээгүйг буруутгаж, Францын Гадаад хэргийн сайд Ле Дриан, “Би их бухимдсан. Холбоотны хооронд ийм зүйл байх ёсгүй” хэмээгээд Америкийн энэ үйлдэл ар нуруунаас хутгалсан хэрэг боллоо хэмээн буруутгасан юм. Австралийн хөрш улс Шинэ Зеланд мөн энэхүү гэрээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн, “Цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцыг манай усны бүсэд оруулахыг хориглох тухай Шинэ Зеландын байр суурь өөрчлөгдөхгүй” хэмээгээд ийм төрлийн шумбагч онгоц эзэмшдэг хөршөө нэвтрүүлэхгүй гэдгээ зарласан. Түүнчлэн, Индонез, Малайз ч мөн адил Америк, Англи улсыг Австралид цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц оруулж ирэхэд дэмжлэг үзүүлж байгаад сэтгэл дундуур байгаа бөгөөд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top