Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс хэлсэн үг, уриалга одоо ч анхаарлын төвд байна.
Дэлхий нийтээрээ дулаарал, цөлжилтийн эсрэг нэгдэж, зорьж байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо тэрбум, тэрбумаар нь мод тарих аяныг эхлүүлэхээ мэдэгдэж, дэлхий нийтийг мод тарихыг уриалсан нь зөв шижиг, зорилго, давхар мэх байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1 тэрбум мод тарих санаачилгыг иргэд, мэргэжлийн хүмүүс, гадаад, дотоодын байгууллагууд дэмжин, байр сууриа илэрхийлсээр байна.
Тухайлбал, нэг тэрбум мод тарих санаачилгын талаар Монгол улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд З.Батбаяр сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр цахим хуудаснаа "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1 тэрбум мод тарих санаачилгын талаар Унгарын нэгэн эрдэмтэнтэй санал солилцлоо. "Монгол Улс ийм санаачлага гаргасан нь тун сайшаалтай, хэрвээ Сахарын цөлийг Монголын говьтой ойгоор холбож чадвал хүн төрөлхтөн цэнхэр гаригаа аварч чадна. Баяр хүргэе, та нар чадна" гэж хэлэхэд нь багшаасаа онц дүн сонссон хүүхэд шиг л баярлаж суулаа.
Унгар улсад улс орныг ойжуулах, мод тарих өргөн хүрээтэй хөтөлбөрүүд аль 1810-аад оноос эхэлж байсан бөгөөд яг одоо Унгар улсад 2 сая га газарт ой мод ургаж, Унгар улсын нутаг дэвсгэрийн тавны нэг нь буюу 20 хувь нь ойгоор бүрхэгдсэн байна.
Тэрбум мод гэдэг сонсоход их боловч зориглоод зүтгээд хийхэд бүтэх санаа. Мод тарихын сайхныг нахиалж эхлэх үед нь нэг мэдэрдэг, сүүдэрт хэвтэж байхдаа нэг мэдэрдэг, өтгөн ойн захад үр хүүхэд нь зугаалж байхад дээрээс нэг мэдэрдэг гэж ярьдаг. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ саналыг олон улсын мэргэжилтнүүд ой мод, уур амьсгалын өөрчлөлт, усны салбарын мэргэжилтнүүд "Аргагүй л олон мянган түүхтэй төрийн тэргүүний ирээдүйгээ харсан гайхамшигтай санаачилга, хэрвээ улс болгоны Ерөнхийлөгч ийм санал гаргаад, түүнийгээ хэрэгжүүлээд байвал эх дэлхийгээ аварч чадна" гэж дүгнэж байна.
Үр хүүхдүүдийн минь төлөө, ирээдүй хойчийн төлөө холыг харж алсыг харсан санаачлага дэвшүүлсэн Ерөнхийлөгчдөө баярлалаа.
1 тэрбум мод тарих санаачилга, уриалга Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж, хөрөнгө оруулагчид болон мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татсан дипломат харилцааны гайхалтай оновчтой нүүдэл байлаа.
Сэтгэгдэл ( 4 )
Als ireeduig bodson alivaa gegeeleg buhniig unshij sonsoj uhaarahaasaa unmu\nYAHAARAA ingej zevuutsen jigshij uurlak utsaarlaj haraaj zuhehig urital bolgodog yum bol ENE ih horsol haanaas ingej undardag yum bol ...
Als ireeduig bodson alivaa gegeeleg buhniig unshij sonsoj uhaarahaasaa unmu\nYAHAARAA ingej zevuutsen jigshij uurlak utsaarlaj haraaj zuhehig urital bolgodog yum bol ENE ih horsol haanaas ingej undardag yum bol ...
mongoloo avarch chadahgyi baij delhiig avrana kkkkk\n
za HuZ chamad tui ch hamaagui !