“Ажлын дараа” зургийн түүх

Админ | Zindaa.mn
2021 оны 10 сарын 02

Төрийн шагналт, Ардын зураач Г.Одон нь оюутан насандаа зуны амралтаараа нутагтаа очдог байжээ. Тэр үедээ ээждээ өвөлжөө, намаржааны ажилд нь тусалдаг байсан аж.

1947 оны зуны амралтаараа хадлангаа хадаж, сүүлчийн бухлуудаа нуруулдсаны дараа газар зууханд тогоо тавьж, аргалын утаа уугиулж буй ээжийнх нь дүр орой нар шингэх үеэр нүдэнд нь тусжээ.

Тэрхүү эгшин үзэгдлийг тосон будгаар яаран буулгасан гэдэг. Уг дүрслэлээ “Ажлын дараа” гэх бүтээл болгох санаагаа 1952 оны эхээр олжээ.

Гудамжинд шуудайтай зүйл үүрсэн, ширвээ хар сахалтай өвгөнтэй таарч, түүний хөргийг буулгахаар болсон байна. Энгийн хөрөг зурахаас илүүтэй “Ажлын дараа” бүтээлийнхээ гол дүр болгохоор шийдэж, зохиомж дээрээ ажиллаж эхэлжээ. Тэрхүү өвгөний эргэн тойронд нас насны хүмүүсийг суулган судалбараа гаргасан байна. Тухайн дүр бүр өөрийн гэсэн онцлогтой.

Гол дүр Чойвоо өвгөн, түүний зүүн гар талд улаан дээлтэй Балдансамбуу, цагаан цамцтай, сонин уншиж буй дээд сургуулийн оюутан залуу, сэтгэл зовнин суух хөх цамцтай охин, түүний хажууд цэргээс халагдаж ирсэн хажуулдан суух залуу болон бусдадаа зэмлэгдэх чийрэг залуу зэргийг натур ашиглан буулгажээ. Тэднийг ийн зурахдаа танигдахгүй байлгахын тулд адилгүй зурсан гэдэг.

“Ажлын дараа” зургийн бүх дүр, морин хадуур, хомууд, даруулга, цай хоолны зүйлийг ширхэгчлэн зурсан учраас амьдралтай зураг болсон аж. Г.Одон энэ зургийн тухай 1970 онд дүрслэх урлагийн сэтгүүлийн II дугаарт дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэрбээр уг бүтээлдээ манай орны 1950-аад оны хөдөө нутгийн амьдрал, хоршоо хөдөлгөөн, хамтын хөдөлмөрийн давуу тал зэргийг харуулахыг эрмэлзэхдээ ахмад үеийнхний хөдөлмөр, үйлийн жишээгээр залуучууд үлгэрлэж амьдардаг байсан. Мөн ямар багажтай, юу өмсдөг байсныг хожим үеийнхэн мэдэж аваасай гэдгийг бодолцсон байдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Н.Анужин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ариунбилэг(66.181.185.172) 2024 оны 11 сарын 25

Маш гоё зураг бна бас яг бодит болж

3  |  0
Дээгий(203.91.115.50) 2024 оны 12 сарын 02

Гоё

5  |  1
K(66.181.161.171) 2024 оны 12 сарын 02

Giood2

14  |  2
aya(202.55.188.97) 2024 оны 12 сарын 02

mash taatai bailaa\n\n

18  |  3
ZINDAA(64.119.17.20) 2024 оны 11 сарын 25

Бидний оруулсан мэдээлэлд нэмэх зүйл байвал бидэнтэй холбогдоно уу баярлалаа

18  |  4
Тнг(202.126.90.41) 2024 оны 11 сарын 25

Шаа шаа

9  |  20
Top