Коронавирусний халдвараар сүүлийн 24 цагийн хугацаанд 2650 хүн өвчилж, 19 хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 304084 болж байна.
Хоногт шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар аж. Тэдгээрийн 1138 нь нийслэл хотод, 1512 нь орон нутагт илэрсэн байна.
Хоногт 6549 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Ковидын халдварын улмаас нас барсан хүмүүс 41-80 гаруй насных байжээ.
Сэтгэгдэл ( 0 )