Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг хуралдуулж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2021.09.30) ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж,  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар саналыг нь сонссон.

Тэгвэл яг одоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэр 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх талаараа мэдэгдсэн билээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ирэх Даваа гарагт болох юм байна.

Модны төрлөөс хамаараад нэг га талбайд 2,500-3,500 ширхэг мод тарьдаг байна. Тэгэхээр нэг тэрбум мод тарихад 290-400 мянган га буюу 29-40 мянган км² талбай шаардлагатай гэсэн үг. Манай Улсын нийт газар нутгийн хэмжээ 1.5 сая км² юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э(66.181.161.26) 2021 оны 10 сарын 03

Маш зөв. Мод ургамал бол амьдралын үндэс. Хүн амьтан оршин амьдрахын эх үндэс. Үүнээс илүү үндэсний аюулгүй байдал гэж үгүй. Короно бол эх дэлхийн экосистем алдагдаж байгаагийн тод жишээ. Бид одоо л байгал хамгаалж сэргээргүй бол хүн төрлөхтөн үхэж дуусна. Ухаантай ерөнхийлөгчөөрөө бахархаж байна.

0  |  0
Иргэн(172.69.45.138) 2021 оны 09 сарын 30

Өмнөхи Ерөнаийлөгчийн үед Улс орны үндэсний аюулгүй байдалд шууд хамөаралтай чухал асуудлаар хуралдах гээд энэ нөхрөөс болж хуралдаж чадаагүй. Одоо Байгаль орчны яамны асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцдэг гэнээ.

3  |  0
mongoljaal(172.69.252.140) 2021 оны 09 сарын 30

malaa mongol hunee bod

2  |  0
demjine(172.69.252.136) 2021 оны 09 сарын 30

tarisan ni deer terbum hurehgui ch heden sayaar toologdoh modtoi bolood uldene.

0  |  0
dorj(172.69.252.140) 2021 оны 09 сарын 30

ehleed mergejliin humuuseesee asuulgyigeer tootsoo sudalgaagyi tom amlalt gargajee.\n

1  |  0
Top