Дуучин Айко ковидын хүндрэлээр нас баржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30


“Eurovision” тэмцээнд оролцож, дэлхийд танигдсан Армены дуучин Айко 44 настайдаа ковидын хүндрэлээр нас баржээ.

Армены гавьяат жүжигчин энэ сарын 29-нд нас барсан талаар найз нөхөд нь ярьжээ. Эмч нар түүний амийг аврахаар тэмцээд амжилт олоогүй аж.

Айко багаасаа урлагт орж, хэд хэдэн хөгжим эзэмшжээ. Тэрээр Ереваны консерваторыг төгссөн, киноны хөгжим зохиодог, 2007 онд улсаа төлөөлөн “Eurovision” тэмцээнд Anytime you need дуугаараа оролцож, наймдугаар байрт орсон авьяаслаг залуу байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top