Жирэмсэн эмэгтэйчүүд гэр бүлийнхнээсээ халдвар авах тохиолдол их байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 01

Нийслэлийн Амгалан амаржих газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт 500 орчим ковидын халдвараар өвчилсөн эх, нярайд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Тэдний 20-25 хувь нь хөнгөн өвчилжээ.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн уушгины багтаамж сул, дархлаажуулалтын систем муу байдаг нь ковидын халдварт өртөх эрсдэлийг нэмдэг байна. 

Жирэмсэн эхчүүд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайн барьдаг ч гэр бүлийнхнээсээ халдвар авах тохиолдол их байна гэлээ. 

Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдийн вакцинд хамрагдалт бага байгаа учраас хүндрэх эрсдэл байгааг Амгалан амаржих газраас мэдээллээ.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн 85 хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа юм. Иймээс жирэмсэн эхчүүдийг ковидын эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top