Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх зарлиг гаргалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлиг гаргалаа.

Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан ЕТГ-ын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар мэдээлэл хийлээ.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлд ажиллах

Ойн салбарын бодлого үйл ажиллагааг уялдуулах, төрийн захиргааны байгууллага болох Ойн агентлагийг сэргээн байгуулахыг чиглэл болгож байна. Улсын төсвийг өргөн барихдаа ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс ойн агентлагтай байхыг төсвийн дагалдах хуулиар оруулж байгаа.

Ойн аж ахуйн нэгжийн сан бүрдүүлж, түүнийг улсын төсөвт бүртгэж авах, мод тарьж ургуулахад шаардлагатай усны нөөцийг бүрдүүлэх, гадаргын усыг говийн бүс нутагруу шилжүүлэх, мод тарьж ургуулах орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхийг чиглэл болгон өгсөн. Мөн бүх шатны боловсролын байгууллагт экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулахыг үүрэг болголоо” гэлээ.

Мөн энэ зарлигийн хэрэгжилттэй холбогдуулан жил бүр улсын төсөвт хөрөнгө мөнгө тусгахаар болсон байна. Мод тарих үйл явцыг халамжаас хөдөлмөрт шилжих цогц бодлогын хүрээнд уялдуулан зохицуулах аж. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан:

-Монгол Улсын Ерөнхийлөгч 1 тэрбум мод барих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх зорилго гаргалаа. Үүнтэй холбоотойгоор ирэх 10 жилийн хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Монгол Улсын нийт газар нутгийн 76,9 хувь нь хүчтэй, нэн хүчтэй цөлжилтөд өртсөн байна. Хэрэв бид 10 жилийн хугацаанд мод тарих ажлаа үр дүнтэй хийж чадвал нэн хүчтэй цөлжилтөд өртсөн 120 сая га талбайг 4 хувиар бууруулах тооцоолол байна. Ойгоор бүрхсэн газар нутгийн хэмжээ 7,9 хувь байдаг бол 2030 он гэхэд 9 хувь болгох зорилготой.

2030 он хүртэл 1 тэрбум мод тарих ажлаа дараах байдлаар хуваарилсан байна.
 

  • 2021-2024 бэлтгэл
  • 2024-2027 эрчимжүүлэх
  • 2027-2030 он бол тогтвортой үе шат
     

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.21.104.2) 2021 оны 10 сарын 04

Юун бэлтгэл. Бэлтгэлээ хий, тариахаа ч хий.\n

0  |  0
Top