Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлигийг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигийн эхний хэсэгт мод тарьж ургуулах бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэхтэй холбоотой 9 зүйл бүхий цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдад үүрэг болгосон юм.
Тэгвэл энэхүү зарлигийн нийгэмд авчрах эерэг үр дагавар, зарлигийн хүрээнд хийгдэх зарим онцлох ажлуудаас дурдвал:
1.
Мод тарьж ургуулах, арчлах ажлыг хариуцах Ойн агентлаг байгуулна.
2.
Улсын хэмжээнд шинээр тарьж ургуулсан бүх модыг бүртгэлжүүлж, улсын ойн санд бүртгэж авна.
3.
Сум, дүүрэг бүрт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
4.
Уул, уурхайн компаниуд явуулж буй олборлолтынхоо хэмжээнд дүйцүүлэн мод олноор нь тарих эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
5.
Mод тарьж ургуулахад ашиглах зорилгоор импортолж буй машин техник, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
6.
Мод тарьж ургуулсан иргэдийг урамшуулж, төрийн дээд одон, медалийг түлхүү олгох бодлого баримтална.
7.
Мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнд Зэвсэгт хүчнийг татан оролцуулж, хугацаат цэргийн алба хаагчдад экологийн боловсрол олгоно.
8.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгдүгээр ангиас төгсөх анги хүртлээ жил бүр мод тарьж, төгсөхдөө 12 мод тарьсан байна. Оюутнууд ч мөн адил жил бүр мод тарих хөдөлгөөнд хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.
9.
Mонголд жуулчилж буй гадаадын иргэн бүр хилээр нэвтрэхдээ 1 мод тарих хураамж төлнө. Түүгээр нь жуулчдын нэрийн бүртгэлтэй төгөл буюу цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэнэ.
10.
Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд халамж авч буй иргэн бүр мод тарьж ургуулна.
11.
Нийт тарих тэрбум модны 200.000.000-аас доошгүй нь жимс жимсгэнэ, бут, сөөг, царгас болон эмийн ургамал байна.
12.
Улсын хэмжээнд ногоон байгууламж барьж байгуулах ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, эрчимжүүлнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Хүрэлсүх Элбэгдорж Баттулга ерөнхийлөгчийн мод тарих санаачлагыг өмчлөхөө болимоор юм шинэ юм сэтгээч. Соц нийгмийн үеэс мод тарилаа тэрбум мод тарих бол болмоор юм мод гол ус сүйтгэсэн замбараагүй байдлыг зогсоож уул уурхай эрхлэгч нартаа үүрэг болго