ЗИНДАА.мн мэдээллийн сайтын Эдийн засгийн мэдээллийн албанаас энэ долоо хоногт уншигч танд хүргэсэн онцлох бичвэр, нийтлэлүүдээ тоймлон хүргэж байна.
СЭДЭВ-1: Хулгайлагдсан боломжийг Хүүхдийн мөнгөөр НӨХӨХ ҮҮ?
Эрдэс баялгийн салбарын орлогынхоо 99 хувийг хэрэглээд, 1 хувийг л ирээдүйдээ үлдээдэг гэх шүүмжийг олон улсын байгууллагуудаас сонсдог Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг хуримтлалтай иргэн болгох тухай санаачилга гаргаж, ирэх оны төсвийн төсөлд тусгаад байна. Нийтээрээ хуримтлалтай, хуримтлал үүсгэх сэдэлтэй байхад тухайн улс орны нийгэм, эдийн засгийн суурь нөхцөл байдал чухал нөлөөлдөг, тэр хэрээрээ дадал тогтоход хугацаа шаардагддаг учраас төрөөс ийм бодлогын арга хэмжээнүүд авч болно л доо.
Гэхдээ төр өөрөө өнгөрсөн жилүүдэд иргэдээсээ хуримтлал үүсгэх боломжуудыг нь хулгайлсаар ирснийг сануулъя. Хүүхдийн мөнгийг үе шаттайгаар татан төвлөрүүлэх гэж буй “Ирээдүйн өв сан”-г анх байгуулах болсон үндсэн зорилго нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Гэвч Хүүхдийн мөнгийг хуримтлуулдаг сан болгож өөрчлөх тухай яригдах хүртлээ энэ сан үнэндээ үүргээ гүйцэтгэж чадаагүй юм. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
СЭДЭВ-2: Төр оролцож, эрсдэлийг хуваалцах ёстой салбар гэж бий...
Өнгөрсөн онд 1.6 сая тонн шатахуун импортоор авч хэрэглэсэн манай улс ирэх онд 1.9 сая тонн, 2027 он гэхэд жилийн хэрэглээ 2.4 сая тонныг гаднаас авч хэрэглэх прогнозтой байгаа. Тэгэхээр жилээс жилд өсөн нэмэгдэж буй шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад төр засаг, зохицуулагч байгууллагуудын зүгээс анхаарах шаардлага төдийчинээ шаардагдаж таарах гээд байна.
Шатахууны асуудал циклийн дагуу нийгмийн анхаарлыг татахаар үнийг нь чөлөөлөхгүй олон жил барьсны уршиг гарч байна гэх байр суурийг илэрхийлдэг талууд бий. Гэхдээ нөгөө талаас аваад үзэхэд, манайх шиг бат бэх суурьгүй, эмзэг эдийн засагтай, хүн амынх нь амьдралын түвшин тааруу улс орон стратегийн нэн чухал хэрэглээ болох шатахууны үнийг чөлөөлөх цаг хугацаандаа нухацтай анхаарах ёстой. Өнөөдрийн ийм нөхцөл байдалд бол шатахууны үнийн чөлөөлөлт шийдэл биш... Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
СЭДЭВ-3: ТЭЗҮ-г тэд хийчихнэ, харин бид бэлэн үү?
Хэрэгжвэл Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах урьдчилсан тооцоололтой байгалийн хийн төслийн хууль эрх зүйн орчин, геодезийн болон хөрсний бусад нарийвчилсан судалгааны ажлууд хийгдэж дууссан гэх мэдээллийг энэ долоо хоногт төслийн багаас өгсөн.
Сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сард Дорнын Эдийн засгийн чуулганд цахимаар оролцохдоо хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эрчимтэй явагдаж байгаа талаар мэдэгдсэнийг ТАСС эш татан мэдээлж байсан.
Ер нь бол бидний хувьд нөхцөл байдлаа аваад үзэхээр хийн хоолой нутаг дээгүүрээ дамжуулах уг төслөөс хэрхэн яаж тогтвортой өгөөж хүртэх вэ гэдэг нь л үндсэн анхаарах асуудал. Ийм хэмжээний аливаа төслийг хэрэгжүүлэх талаар ярьж байгаа л тэртээ тэргүй ТЭЗҮ-ийг шийдэх л ёстой. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
СЭДЭВ-4: ТӨСӨВ 2022: Эрүүл мэндийн сайдад 1.4 их наяд төгрөг зарцуулах эрх олгохоор тусгажээ
Ковидын эрсдэлийг бууруулах зорилгоор энэ онд төсвийн зардлыг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн тодотгосны тэн хагас нь Эрүүл мэндийн салбар руу шууд чиглэсэн санхүүжилтүүд байсан билээ. Гэвч тодотгол батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд цар тахлын нөхцөл байдал илүү хүндэрсэн. Тэр хэрээр эрүүл мэндийн салбарт цаашид шаардагдах зардын хэмжээ өсч байна. Ер нь ковидоос үүдэн нийгмийн эрүүл мэнд байнга эрсдэлд байж, эрүүл мэндийн салбарын төсөв ч жилээс жилд өсч буй юм.
2019 онд улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт 939.9 тэрбум төгрөг хуваарилж байсан бол 2020 онд 1 их наяд 8.6 тэрбум төгрөг тусгасан.
Харин энэ 2021 онд 742.9 тэрбум төгрөгийн зардал эхэлж баталсан бол төсвийн тодотголоор 735 тэрбум төгрөгийн зардал нэмэгдүүлсэн юм. Тэгснээр нийтдээ энэ онд эрүүл мэндийн салбар улсын төсвөөс 1.477.9 тэрбум төгрөг авч байгаа юм. Тэгвэл ирэх 2022 оны төсвийн төсөлд эрүүл мэндийн салбарын төсвийг хэрхэн тусгаад буйд анхаарал хандуулъя. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
СЭДЭВ-5: Хоёр жилийн өмнө 10 их наядыг давсан улсын төсөв хоёр жилийн дараа 20 их наяд хүрэх нь
УИХ ирэх долоо хоногоос 2022 оны төсвийг хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн барьсан төсөлд ирэх онд Монгол Улс 16.4 их наяд төгрөгийн орлого олж, 18.1 их наяд төгрөгийн зардал гаргахаар тооцсон байгаа. Энэ нь цар тахлын эрсдэл өндөр үед орлого, зарлагаа хэт өөдрөгөөр төсөөллөө гэсэн шүүмжийг талуудаас дагуулж буй.
Харин Засгийн газраас ирэх онд эрдэс бүтээгдэхүүний үнэ тогтвортой, хөл хориогүй, 10 их наядын хөтөлбөр үргэлжилсэн хэвээрээ байна гэж үзэж, ийм орлого, зарлагыг тусгасан гэж тайлбарлаж байгаа. Засгийн газраас тооцоолсон 2023-2024 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг харахад ирэх жилүүдэд төсвийн тэлэлт үргэлжилсээр байх нь. Тодруулбал, төсвийн зарлагыг дараах байдлаар тооцоолжээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
СЭДЭВ-6: Дундаж цалин ба ТОМ МӨНГӨН ДЭВСГЭРТ
Монгол Улсад ажил, хөдөлмөр эрхлэгчдийн цалингийн дунджийг хамгийн том мөнгөн дэвсгэрт болох 20 мянгатаар илэрхийлбэл ямар байхыг доорх инфографикаас харж болно.
20 мянгатын дэвсгэрт анх гүйлгээнд гарсан 2006 онд дундаж цалин 120.000 төгрөг буюу 6 ширхэг 20 мянгатын дэвсгэртээр хэмжигдэж байжээ.
Харин үүнээс 8 жилийн дараа буюу 2014 онд дундаж цалин 800.000 төгрөг болж 44 ширхэг 20 мянгатын дэвсгэртээр хэмжигдэх болжээ.
Тэгвэл 2021 онд дундаж цалин 1.320.000 төгрөг болж, 66 ширхэг 20 мянгатын дэвсгэртээр хэмжигдэж байна.
Хэрэв манай улс шинээр 50 мянган төгрөгийн дэвсгэрт гаргавал одоогийн дундаж цалин болох 1.320.000 төгрөг 26 ширхэг 50 мянгат, 1 ширхэг 20 мянгатын дэвсгэрт байх юм. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
СЭДЭВ-7: "Эхлэл"-д ЭХЛЭХ боломж өгье
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сард бизнес эрхлэгчдийн төлөөллүүдтэй Төрийн ордонд уулзахдаа “Төр бизнест оролцдог, улс төр-бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос тэглэж, бизнесийг жам ёсоор нь явуулах ёстой... Засгийн газрын бодлого тогтвортой, нээлттэй байх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ, тодорхой соёлын өөрчлөлт рүү хамтдаа оръё. Ерөнхийгөөс тодорхой руу явъя” хэмээн хэлж байсан.
Ерөнхий сайд ийн хэлснээрээ Монголд бизнес эрхлэхэд амаргүй, төрийн дарамт их болохыг ерөнхийдөө бизнес эрхлэгчдийн өмнө хүлээн зөвшөөрсөн гэхэд болно.
Харамсалтай нь, харьд биш эх нутагтаа хөдөлмөрлөж, бүтээж улс орондоо эрвийх дэрвийхээрээ хувь нэмрээ оруулахаар сэтгэл шулуудсан олон олон бизнес эрхлэгчид төрийн төмөр нүүртэй тулсан хэвээрээ байгаа нь “Эхлэл” брэндийг үүсгэн байгуулагчдад тулгарсан асуудлаас тодорхой харагдаж буй юм. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 1 )
uguiee ter uzbekuudin usrengui hugjij baigaagee,tumuruu uursduu hailuulj baina,mashin traktoroo uursduu hiij baina,orosd ajildag zaluuchuud ni olnoor ireh bolson baina.