Украиныг ковидын ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ бүсээр зарлана

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 09

Герман улс энэ сарын 10-наас Украиныг ковидын өндөр эрсдэлтэй бүс гэж зарлана гэлээ.

Украинд коронавирусний халдварын тархалт нэмэгдсэн байна.

Роберт Кохын хүрээлэнгийн веб сайтад мэдээлснээр Украинаас гадна COVID-19-ийн халдварын өндөр эрсдэлтэй бүсэд Бруней, Эстон, Йемен болон Латви оржээ.

Тэгвэл халдварын өндөр эрсдэлтэй бүсүүдийн жагсаалтаас Азербайжан, Индонез, Казахстан, Колумб болон Норвегийн хоёр муж, Францад хамаарах хэд хэдэн газар нутгийг хассан байна.

Украинд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 16362 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2 514 005 болжээ.

Тус улсад нас баралт хоногт 241 бүртгэгдэж, 4720 хүн эдгэрсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top