Латвид ковидын улмаас ОНЦ БАЙДАЛ зарлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Латвийн Засгийн газар коронавирусний халдварын нөхцөл байдлын улмаас гурван сарын хугацаагаар онц байдал зарлах шийдвэр гаргажээ.

РИА Новости агентлагийн мэдээлснээр тус улсад вакцин хийлгээгүй хүмүүсийг дэлгүүрээр үйлчлүүлэхийг хориглох аж.

Ковидын эсрэг вакцин хийлгээгүй хүмүүс анхны тусламжийн хэрэгсэлтэй худалдааны цэгүүдээр л үйлчлүүлж болох юм байна.

Латвид COVID-19-ийн халдварын батлагдсан тохиолдлын нийт тоо 171 276 болж, нас баралт 2801-д хүрчээ.

Роберт Кохын хүрээлэнгээс мэдээлснээр Герман улс COVID-19-ийн халдварын өндөр эрсдэлтэй бүсэд Латви, Украин, Бруней, Эстон, Йемен улсыг шинээр оруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top