Латви согтуу жолоочдоос хураасан автомашиныг Украинд илгээжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 09

Латви улс согтуугаар жолоо барьж явсан жолоочдоос хураан авсан автомашинуудын эхний ээлжийг Украинд илгээгээд байна гэж Латвийн Улсын орлогын албанаас мэдээлжээ.

Латвийн Сейм /парламент/ Украинд дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, согтуу жолооч нараас хураан авсан тээврийн хэрэгслийг Украинд буцалтгүй тусламж болгон олгохоор заажээ. Хуульд тусгаснаар, согтуурлын зэрэг нь 1.5 бүхлээс дээш гарсан, хар тамхи хэрэглэсэн эсвэл цагдаа нарт шалгуулахаас татгалзсан этгээдүүдийн автомашиныг хурааж байна.

Энэ сарын 8-нд Латви улс эхний найман автомашиныг Украинд илгээжээ. Тээврийн хэрэгслүүдийг “Agendum” нийгэмлэгээр дамжуулан хүргэнэ. Эдгээр автомашинд 1999-2011 оны хооронд үйлдвэрлэсэн Honda, Toyota, Volvo, Volkswagen болон Opel маркийн автомашинууд багтжээ. Эдгээрийн нийт үнэ нь 18.5 мянган еврогоор үнэлэгдэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хатанбат(51.79.147.116) 2023 оны 03 сарын 27

Хүний өмч хөрөнгөд төр халдах эрх байхгүй. Латви гэж нэртэйгээ таарсан эргүү мал шиг улс юм даа.

0  |  0
Бадрах(66.181.186.16) 2023 оны 03 сарын 09

ЭНЭ ЖУРМЫГ МОНГОЛД ЯАРАЛТАЙ НЭВТРҮҮЛ ингсэн цагт нэг ч согтуу жолоочгүй болно

0  |  0
Top