Ковидтой тэмцэж буй эмч нарт тусалсан ахмад дайчин таалал төгсжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Аугаа их эх орны дайны ахмад дайчин, 99 настай Зинаида Корнева төрөлх хот Санкт-Петербургтээ таалал төгсжээ.

Тэрээр цар тахлын үед эмч нарт тусалснаараа алдаршсан билээ. Ахмад дайчин хоёр сарын дотор 4.5 сая рубль цуглуулж, эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын гэр бүлд тусалсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2020 оны арваннэгдүгээр сард Зинаида Антоновнаг “Сайн үйлсийн төлөө” тэмдэгээр шагнасан билээ. Ахмад дайчин эмэгтэй Петербургийн сайхан сэтгэлт хүмүүсийн жагсаалтад орж, “Түрүүч Зина” буяны номыг гаргажээ.

Түүний охин болон ач охин нь эмч аж. Ахмад дайчны хөл хугарсны дараа гэрээсээ гарч чадахаа больсон ч Их Британийн ахмад дайчин Том Мурын ковидтой тэмцэж буй эмч нарт туслах санаачилгыг дэмжиж, олон хүнд тусалж чадсан юм.

 

 

Аугаа их эх орны дайны ахмад дайчин есдүгээр сарын 27-нд цахимаар олон хүний хүрээлэл дунд 99 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.75.28) 2021 оны 10 сарын 14

Ёстой сайхан хүн байж дээ. Жинхэнэ хүн гэдэг чинь ийм байх ёстой л доо. Ум ма ни бад мэ хум

1  |  0
onchgoi hyn!!!(148.60.92.227) 2021 оны 10 сарын 14

ene bol gaihamsig s dee!!ingej yhehed yahab dee!!

1  |  0
Top