Черногорийн Засгийн газраас өнөөдөр 166 орос хүнд Черногорийн иргэншил олгосноо зарлалаа. Иргэншлээ сольсон оросуудын дунд Ростуризмийн тэргүүн асан Олег Сафронов, “Авито”-гийн Ерөнхий захирал Владимир Правдивий, Роман Абрамовичийн түнш Андрей Городилов, Лада-Кредит банкны тэргүүн асан Сергей Балаганский нарын нэрс байна.
Черногор улсынхаа хойд хэсэгт 250 мянга, өмнөд хэсэгт 450 мянган еврогийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гадаадын иргэдэд иргэншил олгодог хуультай. Гэхдээ тэдгээр иргэд мөн 100 мянган еврогийн сайн үйлсийн хандив өргөсөн байх учиртай.
Сэтгэгдэл ( 1 )
Оросоор л черногор гэх юм даа.Олон улсад бол Монтенегро гэдэг улс шүү дээ.\n