Филиппинийг дайран өнгөрсөн Компасу хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 30-д хүрч, 14 хүн ор сураггүй алга болоод байна. Үүнээс өмнө, 19 хүн амиа алдсан тухай мэдээлж байсан юм.
Бенгет мужид хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсэж, асар их хэмжээний газар үерт автаад байна.
Компасу хар салхи Филиппиний газар нутгийг дайран өнгөрсөн ч цаг уурчид бороо үргэлжлүүлэн орно гэж сэрэмжлүүлж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Байгалийн гамшгаас учирсан хохирлын хэмжээ 692 сая песо буюу 13.67 сая ам.доллароор үнэлэгдэж байна.
Компасу хар салхи энэ сарын 11-нд Номхон далайд үүсжээ. Компасу нь энэ улиралд Азид үүсэн хар салхи болж бүртгэгдсэн байна.
Өнөөдөр /2021.10.14/ хар салхи төв Вьетнамын эрэгт хүрчээ. Тус улсын эрх баригчид 250 мянга гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )