Их Британид тав хоногийн турш халдвар 40 мянга давлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

Их Британид өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 45140 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдлын нийт тоо 8 449 165 боллоо.  

Их Британид сүүлийн таван өдөр дараалан 40 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна.

Тус улсад хоногт 57 хүн ковидын халдварын улмаас нас барж, нийт нас баралтын тоо 138584 болжээ. Энэ тоо нь ковидын шинжилгээ нь эерэг гарснаас хойших 28 хоногт нас барсан хүмүүсийн тоо аж.

Их Британид одоогоор 7086 хүн ковидын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Ковидын халдварыг Английн 60 хүн тутмын, Уэльсийн 45 хүн тутмын, Шотландын 80 хүн тутмын, Хойд Ирландын 120 хүн тутмын нэг нь тээж байна гэсэн тооцоолол гарчээ.

Өвчлөл Англи, Уэльст нэмэгдэж, Шотландад буурсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top