Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили Тбилисид баривчлагдсаныхаа дараа Украины депутат Елизавета Яськотой гэр бүл болж байгаагаа зарлажээ. Елезавета Ясько түүнээс 22 насаар дүү аж.
Албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгагдаад байгаа Михаил Саакашвили өмнө нь Нидерландын иргэн Сандра Рулофстой гэрлэж, хоёр хүүгийн эцэг, эх болсон байсан юм.
Гүржид ирэнгүүтээ баривчлагдаж, шорон руу илгээгдсэн Ерөнхийлөгч асан Саакашвили өлсгөлөн зарлаж, суллагдах хүртлээ үргэлжлүүлнэ гэж байсан билээ.
Түүнтэй нэр холбогдоод байгаа Украины Дээд радагийн депутат Елизавета Ясько нь 1990 онд төрсөн залуу депутат юм. Тарас Шевченкогийн нэрэмжит Киевийн үндэсний их сургуулийн Филосифийн факультетийг төгссөн Ясько улс төр судлалаар магистр хамгаалжээ.
Украины Ерөнхийлөгчийн алба болон тус улсын томоохон компаниудад ажиллаж байсан Елизавета Ясько Гүржийн экс Ерөнхийлөгчийн найз бүсгүй болсноор олны анхаарлын төвд байх боллоо.
Сэтгэгдэл ( 2 )
Сэтгэл гэдэг жолоогүй дээ гэж
aluulj l sanaa ni amarah baihda