УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулганаар Боловсролын багц хуулийн төсөл хэлэлцэгдэх шатандаа явж байна. Нийгэмд ч хүлээлт үүсгэж байх шиг байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хаврын чуулганаар багц хуулийн төслийг өргөн барьсан. Өмнө түүхэндээ багцаар нь том хэмжээний шинэчилсэн найруулга хийж оруулж ирж байгаагүй. Тиймээс маш хариуцлагатай, нухацтайгаас гадна судалгаа, шинжилгээтэй хандах хэрэгтэй. Боловсролын хууль бол хүн бүрт хамаатай. Ирээдүйд улс, эх орноо авч явах тэр хүмүүсийг бэлдэх хууль гэж ойлгож болно. Мэдээж нийгмийн маш том хүлээлт байгаа нь ойлгомжтой, тэгж ч бодож байна.
Энэ ч утгаараа бид УИХ-ын даргын захирамж гаргаж, 23 гишүүнтэй Ажлын хэсэг байгуулсан.
Миний хувьд Дээд боловсролын тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Өнгөрсөн зун чуулганы нэгдсэн хуралдаан завсарлах явцад Ажлын хэсгийн гишүүд хуулиа судалж, холбогдох материал, судалгаатайгаа танилцсан. Одоо бол Ажлын хэсэг албан ёсоор хуралдаагүй байна. Гэхдээ намрын чуулганаар хэлэлцээд эхлэх ёстой.
-Ингэхэд боловсролын салбарын хөрөнгө оруулалт ямар түвшинд байдаг юм бэ. Өөрөөр хэлбэл, хэр хангалттай байна вэ?
-Энд хариулахын тулд хуулийнхаа зорилгоо түрүүлж ярих нь зөв байх. Ер нь "Алсын хараа-2050", Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу бол Монгол хэл, түүх соёлоо мэддэг, эх оронч, шударга иргэдийг бэлтгэх, тэд олон улсад мэргэжлийнхээ ур чадвараар өрсөлдөхүйц иргэнийг бэлтгэнэ гэж зорьж, баталсан. Тэгэхээр ийм иргэдийг бэлтгэхдээ ялгаатай түвшинг гаргаж болохгүй. Бүгдийг нь л ижил түвшинд бэлтгэх ёстой, зорих хэрэгтэй. Энэ хуулийн гол зорилго нь тэр томьеолсон зорилгод хүрэхэд хүүхэд бүрийг тэгш хамруулж, амьдралын гарааны боломжийг олгоход чиглэх ёстой. Хууль, эрх зүйн орчин нь ч гэсэн бүхий л талаараа тэгш боломж олгоход чиглүүлсэн, чиглэсэн, хүний эрхийн мэдрэмжтэй, хүүхэд бүрийг тэгш эрхийнх нь дагуу сайн сургах боломжоор хангасан, үндэсний цөөнх ч бай, хөгжлийн бэрхшээлтэй ч бай бүгдэд нь хүрч болохуйц хуулийг боловсруулах ёстой юм.
-БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ОРУУЛЖ БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАНГАЛТГҮЙ, НЭМЭХ ХЭРЭГТЭЙ-
Дээр нь хуулиа хэрэгжүүлэхэд хангалттай санхүүжилтийг нь олгох шаардлагатай. Одоохондоо бол хууль маань батлагдаагүй, хэлэлцэгдэж ч эхлээгүй байна. Энэ хооронд ирэх жилийн төсвийн төсөл ороод ирчихсэн, хэлэлцэгдээд явж байна. Энэ төсөл маань боловсролын реформын суурь нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Монгол Улс түүхэндээ байхгүй хамгийн их буюу 18 их наяд төгрөгийн зарлага зарцуулахаар оруулж ирж байна л даа. Үүний 13 хувь нь боловсролын салбарт зориулагдана. Энэ бол манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4.4 хувь юм. Энэ үзүүлэлт бол манайхтай ижилхэн орнуудтай ойролцоо. Тодорхой хэмжээний дэвшил хэдий ч хангалттай биш.
-Цаашид яах ёстой гэсэн үг вэ?
-Боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг нэмэх хэрэгтэй. Магадгүй ирэх 2023 оноос уул уурхайгаас орж ирэх орлогын 30 хувийг нь боловсролдоо зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, 30 хувийг нь эрүүл мэнд, 30 хувийг нь боловсролд зарцуулах шаардлагатай.
Харин үлдсэн хувийг нь бусад зүйлд зарцуулах зэргээр зоригтой, дорвитой хөрөнгө оруулалтыг эрүүл мэнд, боловсролын салбартаа зарцуулах аваас ирээдүйд биднийг авч явах үр хүүхдэд маш том хөрөнгө оруулалт болох юм. Тэр хүүхдүүд л биднийг ирээдүйд авч явна шүү дээ. Тиймээс одооноос л тэдэнд хөрөнгө оруулалт хийж, улсын ирээдүй гэрэл, гэгээтэй болно.
-Та байнгын хорооны хуралдааны үеэр ерөнхий боловсролын сургуулиуд дийлэнх нь Байгалийн ухааны лаборатори байхгүй байна гэх асуудлыг хөндөж байсан шүү дээ?
-Үнэхээр харамсалтай л даа. Нийт ерөнхий боловсролын сургуулийн 40-60 хувь нь байгалийн ухааны лабораторигүй байна. Уг нь хүүхэд лабораторид л хими, физик, биологио туршилт хийж, бодит орчинд нь сурахгүй бол бүрэн ойлгодоггүй. Амьдралаас тасарчихсан хол гэж ойлгоод байна.
Гэтэл байгалийн шинжлэх ухаан чинь эргэн тойрон байж байдаг зүйл шүү дээ. Лаборатори байхгүй, орчинд нь хүүхэд сурахгүй болохоор ирээдүйд инженер, технологичид төрөхгүй байна. Тэгээд инноваци байхгүй сууж байна. Дандаа нийгмийн чиглэлийн мэргэжилтэнгүүдтэй, тэр нь илүүдэл болчихсон л байдалтай байна.
-БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ БАГШ НАРЫН ЧАДВАР БАЙДАГ-
-Шавийн эрдэм багшаас гэдэг. Багц хуульд багш нарын чадварыг дээшлүүлэх, чадавхийг нэмэх тал дээр ямар заалт орж байгаа вэ?
-Боловсролын чанарт хамгийн чухал зүйл бол багш нарын чадвар байдаг. Хуульд багшийн нийгмийн баталгааг сайжруулах, цалин хөлсийг нь үе шаттайн нэмэх, хөгжүүлэх зэрэг олон заалт бий л дээ. Бололцоогоор нь л дэмжих ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ ирэх жилийн төсөвтэй холбоотойгоор цалинг нь төрийн албан хаагчийн шатлалаас гаргаад үр дүнтэй нь холбож, урамшуулал олгодог болгохоор болж байгаа юм.
Тэгэхээр үнэхээр сайн ажилладаг багш бол одоо авдаг цалингаасаа илүү өндөр цалин авах боломж нь нээгдэнэ. Эсрэгээрээ муу ажиллаж байгаа багшийн цалин багасна гэсэн үг шүү дээ. Тиймээс багш нар илүү сайн ажиллахын тулд тэмүүлэх нь.
Хоёрт, ирээдүйн чанартай багш нараа яаж бэлтгэх вэ гэхээр багшаа бэлтгэх хөтөлбөрийг их, дээд сургуулиуд хийнэ. Үүнийг заавал мэргэжлийн байгууллага, холбоод нь магадлан итгэмжилнэ гэж оруулж ирж байна. Өнөөдөр багш бэлтгэдэг төрийн болон хувийн өмчийн 20-иод сургууль бий. Тэд янз бүрийн хөтөлбөртэй байна. Тэр нь хүүхдийн сурч байгаа хөтөлбөртэй нь уялдаагүй. Тэс өөр зүйлээр багш нарыг бэлтгэж байна. Энэ байдлыг арилгах юм.
-Хот, хөдөөгийн ялгаа их гардаг. Хотод гэхэд л дүүрэг хоорондын ялгаа их байдаг. Сургалтын чанар, стандарт, орчин зэрэг нь ялгаатай байдаг шүү дээ?
-Би хэлсэн. Хүүхэд болгонд тэгш боломж олгох ёстой гэж. Өнөөдрийн хэрэгжиж байгаа хуульд бол кастын систем шиг хувийн сургууль гаднын хөтөлбөртэй, хамгийн сайн багшийг мөнгөөр "зодоод" авчирчихсан, хамгийн сайн орчинтой байна шүү дээ. Лаборатори сургуулиуд байна. Гэхдээ энэ нь ялгаатай байдлыг үүсгээд байгаа юм.
Ялгаатай орчинд боловсрол эзэмшсэн хүүхдүүд төгссөн ч ялгаатай хэвээр л байна. Тэгэхээр бид амьдралын тэгш гарааны боломжийг боловсролоороо өгч чадахгүй, ялгаатай гарааг өгөөд байна.
-ХУВИЙН СУРГУУЛИУД АШГИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛ ТАТВАРАА ТӨЛ, ТӨРӨӨС ХУВЬСАХ ЗАРДАЛ АВАХАА БОЛЬ-
-Нэг стандарттай болгохын тулд яах ёстой вэ. Хуульд хэрхэн тусгаж өгөв?
-Нэгт, хамгийн том зарчмын шийдэх ёстой зүйл нь боловсролын байгууллага ашгийн төлөө байх юм уу, ашгийн бус байх уу нэг талд нь гаргах ёстой. Одоо байгаа манай боловсролын байгууллагын хувийнх нь ашгийн төлөө ажиллаж байна. Хүүхдэд мэдлэг боловсрол олгож, түүнээсээ ашиг олж байна гэсэн үг шүү дээ. Гадаадын өндөр хөгжилтэй ихэнх оронд боловсролын байгууллага ашгийн бус байдаг. Ашгийн бус байдаг болохоор татвараасаа хөнгөлөгдөж, улсаасаа дэмжлэг авдаг.
Гэтэл манай боловсролын байгууллага ашгийн төлөө атлаа төсвөөс мөнгө авч байна. Татвараас хөнгөлөгдөж, санхүүгээ ээж, аав нарт нь нээлттэй биш хаалттай байгаад байна. Ийм доголдол байна. Энэ бол зарчмын асуудал юм. Хэрэв хувийн сургуулиуд ашгийн төлөө ажиллаж байгаа бол татвараа төл, улсаас хувьсах зардал авахаа болих хэрэгтэй.
-Та сая ярилаа л даа. Хувьсах зардлын талаар хөндлөө. Үүнд маш их маргаан, шүүмжлэл гардаг. Хувийн сургуулиуд төлбөрөө авч байна. Дээр нь төрөөс дэмжлэг авахаас гадна эцэг, эхээс нь мөнгө татдаг нь үнэн л дээ. Үүнийг хэрхэн шийдэж өгч байгаа юм бэ?
-Хууль бол бүх нийтийн зөвшилцөл дээр үндэслэж явах ёстой. Тэгэхээр хувийн хэвшлийнхэнтэйгээ уулзана. Саналыг нь авна. Ашгийн төлөө бус байж, хувьсах зардлаа аваад явах ч юм уу, тэд саналаа өгөх ёстой байгаа юм. Ашгийн бус байгууллага хэрхэн ажилладаг, түүгээр нь ажиллах нь нээлттэй. Энэ хуульд тэгж л тусгаж өгөх ёстой гэж бодож байна.
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Бөөрөө мөнгөөр зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авч байна, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх болно\n [fortis.hospital.in@gmail.com]
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо