Оросын дуучин Дима Билан вакцинд хамрагдсанаасаа гурван сарын дараа коронавирусний халдвараар өвчилжээ. 39 настай дуучин ковидын дараа ой санамж нь муудсан талаар ярьсан байна.
ОХУ-д COVID-19-ийн халдварын нөхцөл байдал хүнд байгаа билээ. Хойд хөршид аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 7-ны хооронд иргэдээ цалинтай амрааж, хөл хорионы арга хэмжээ авсан. Энэ үеэр дуучин Дима Билан “Үдшийн Ургант” нэвтрүүлэгт оролцохдоо “Би архаг бронхиттой учраас эрсдэлээс эмээж вакцин хийлгэсэн. Хэрвээ вакцин хийлгээгүй бол би одоо хаа нэгтээ булшинд хэвтэж байх байлаа” хэмээн ярьжээ.
Дуучин залуу ковидыг ялсан ч ой санамж нь муудаж, заримдаа хэлэх гэсэн үгээ ч мартдаг байсан талаараа ярьжээ. Ой санамж нь муудсанаас болоод Билан тоглолтоо цуцлахаас өөр аргагүй болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )