Монгол бөхөд шинэчлэл хийж, орчин үеийн бөхийн спортын төрөлд ойртуулах нь зүйтэй гэдгийг сүүлийн үеийн хэрэг явдлууд улам тод харуулах боллоо. Жингийн ялгаа үгүй, дэвжээний хязгаар үгүй, бөөн бөөнөөрөө гарч, ноцолдох зодолдох нь мэдэгдэхгүй бөхчүүдийн учрыг олж таашаал авах хэцүү болжээ. Тэгээд ч уран гоё барилдаан мэхнүүд нь алга болж, бүдүүн бүдүүн бөхчүүд нохой мордох ганц мэхтэй л үлдэв.
Энэ нь монгол бөхийн хөгжилд сөргөөр нөлөөлж, үндэсний бөхийн “Аварга” хэмээх эрхэм дээд цолыг зөвхөн хүнд жингийнхэн хүртэх боломжийг бүрдүүлж,тэд энэ цолыг өмчлөн ээлжээр хүртэж, бага жинтэй бөхчүүд олимп дэлхийн аварга болж болох ч, монгол хүнийхээ хувьд үндэсний бөхийнхөө аварга хэмээх эрхэм цолыг хэзээ ч хүртэх боломжгүй, шоовдорлогдон үлдэх магадлалтай болсон нь бодит үнэн юм. Энэ нь үндэсний бөхийн хөгжлийг зогсоож нэгэн хэвийн уйтгартай, сонирхолгүй болгоход хүргэж байна.
Иймд монгол бөхийг сонирхолтой орчин үеийн бөхийн спортын хэмжээнд дөхөж очиход нэмэр болох болов уу? хэмээн дараах саналыг оруулж байна. Үүнд, 60 кг-аас эхлэж 70, 80, 90, 100, 110 кг-аас дээш ангилж, жин тус бүрээр нь аварга шалгаруулж цол олгодог болох. Бөхчүүд зөвхөн өөрсдийн дэвжээ буюу найман метр голчтой талбай дээрээ барилдах, барилдах хугацаа зургаан минут, өмсгөл, засуулууд гэх мэтчилэн төрт ёсны уламжлалаа хадгалан үндсэн өөрчлөлтүүдийг хийх юм. Үүний үр дүнд тус бүр аваргуудтай болно. Энэ нь Монгол бөхийг бусад төрлийн бөхийн спорттой ойртуулж, улам үзүүштэй эерэг болгоно. Мөнхүү уран гоё барилдаанууд сэргэж,жингээр бус мэхээр барилддаг болно.
Тухайлбал, цаг хугацааны үнэлэмж бий болно, шинэ боловсронгуй дүрэм журамтай болох боломж нөхцөл бүрдэнэ. Эдгээр үндсэн өөрчлөлтүүд нь улсын баяр наадам, цагаан сарын барилдаануудыг улам сонирхолтой болгож,монгол бөхийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.Өнөөдөр монгол бөх дүрэм журамд захирагдах бус,дүрэм журмыг захиран оршиж байна .Эцсийн эцэст бөхөд өрсөлдөгчөөс гадна үзэгч хэрэгтэйг мартаж үл болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хоёрдугаар багын иргэн
Монгол Улсын гавъяат барилгачин Ц.Сампилноров
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Бөх гээч юм одоо уруудна уу гэхээс өөдлөхгүй байхаа, хар бяр шүтсэн, хувь хүний ийм спорт орчин цагт нэг их хол явахгүй ээ
Mergejliin sport bolchuul ih vzuushtei bolno. Deer bas shagnal ni hvrtel une tsentei bolno. 1 jiliin 3 ulirald zohiodog boloh heregtei. Buh aimguudad zohion baiguuladag boloh heregtei. Enii ard bas ovoo mungu orj irne. Golon mash sain huuli duremtei bolgoh ystoi tegj bj. Vndsnii sport bolj iluu hugjin.
дэмжиж байна одоо хэрүүлээ больж аль болох бөхөө хөгжүүлэх унасан нэр төрөө сэргээх цаг ирсэн холбооны удирдлагууд нэг юм бодож байгаа байлгүй дээ эрхбиш
Монгол бөхчүүд бол эртний үеийн баатруудын үргэлжлэл юм. Хөө хуягаа даахгүй, хүнтэй цавчилдах чадал чацгүй 60 кг жинтэй, хүний хагас баатраар юугаа хийдэг юм?
Монгол бөхчүүд бол эртний монгол баатруудын үргэлжлэл юм. Хөө хуягаа даахгүй, хүний өөдаас цавчилдах чадал чацгүй 60 кг жинтэй баатар гэж байдаггүй юм. Хүний хагас биетэй аваргуудаар яадаг юм.
Сумо бөхийг бас ингэж өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл олон монгол бөх түрүүлж олон монгол бөх баячууд болно.