Байгалийн гамшигт өртсөн 24 иргэнд иж бүрэн гэр өглөө

2021 оны 11 сарын 09

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 297 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн зарим сумдад болсон байгалийн аюулт үзэгдэл, үерт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр олгохоор болсон.

Шийдвэрийн дагуу аймгийн Алтай, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Халиун, Шарга зэрэг 7 сумын 24 иргэнд иж бүрэн гэрийг гардуулан өглөө гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top