Загвар өмсөгч Хейли Бибер Victoria's Secret брэндийн унтлагын болон дотуур хувцасны сурталчилгаанд оролцлоо.
Байнга болдог жирийн нэг зураг авалт шиг санагдав ч энэ удаад хэвлэл мэдээллээр тухайн брэндийг, модельтой нь шүүмжилсэн байна.
Учир нь Victoria's Secret супер моделиудтай хамтран ажиллахгүй шинэ бодлого барина гэж зарлаад байсан юм. Тус брэнд моделийн царай зүсээр биш байгуулсан гавьяа, хийсэн ажлаар нь сонгодог болно, жендерийн тэгш байдлыг хангаж, янз бүрийн бие бялдартай моделиудыг урина гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )