Малала Юсуфзай нөхөрт гарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Хамгийн залуудаа Нобелийн шагнал хүртсэн Малала Юсуфзай нөхөрт гарлаа.

Одоо Их Британид амьдардаг Пакистаны хүний эрх хамгаалагч Малала Юсуфзай Бирмингемд мусулманы ёсоор хуримаа хийжээ. 24 настай Малалагийн нөхөр нь спортын салбарт менежерээр ажилладаг Ассер Малик гэх пакистан залуу аж.

Малала саяхны нэгэн ярилцлагадаа “Хүнтэй сууна гэж бодохгүй байна. Хүмүүс яагаад гэрлэх ёстойг би ойлгоогүй хэвээр байгаа. Гэхдээ манай ээж намайг ингэж битгий ярь гэж зэмлэдэг юм. Ээж намайг нөхөрт гарах ёстой, гэрлэлт гайхалтай зүйл гэж хэлдэг” гэж байсан билээ.

Малала 2014 онд 17 настайдаа Нобелийн энх тайвны шагнал хүртэж, түүхэн дэх хамгийн залуу Нобелийн шагналтан болсон юм.

Малала 11 настайгаасаа эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийн төлөө тэмцсэн билээ. Үүнийхээ улмаас охин 2012 онд Техрик-и-Талибан террорист бүлэглэлийнхэнд буудуулан толгойдоо хүнд шархадсан юм.

2013 оноос Малала Юсуфзай Их Британид сурч, 2020 онд Оксфордын их сургуулийг эдийн засаг, улс төр, философийн мэргэжлээр төгсжээ.

Бүсгүй Malala Fund гэх буяны сан байгуулж, дэлхий дахины охидын боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top