“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайлан дүгнэх шалгуур”-ыг шинэчлэв

2021 оны 11 сарын 23

Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын даргын 2018 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийг шинэчлэн боловсруулж, ОБЕГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/255 дугаар тушаалаар шинэчлэн баталлаа.

 Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”, Шадар сайдын 2021 оны 100 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”, Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар” тус тус шинэчлэн батлагдсантай холбогдуулан эдгээр баримт бичгүүдтэй уялдуулан шинэчилсэн юм.

Шалгуур үзүүлэлт нь нарийвчилсан үнэлгээний  тайлангийн ерөнхий бүтэц болон гамшгийн төрөл тус бүр дээр аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхын үзүүлэлтийг тодорхойлсон үнэлгээ, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд хийх дүн шинжилгээнээс бүрдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top