Өсвөрийн аврагчид шилдгүүдээ шалгаруулав

2021 оны 11 сарын 29

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас сумын Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар, Улаан загалмай хороотой хамтран “Өсвөрийн аврагч-2021” тэмцээнийг зохион байгууллаа.

“Өсвөрийн аврагч” бүлгийн сурагчдад болзошгүй гамшиг, аюулт  үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх зорилготой тус тэмцээнд 5 ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 35 сурагч оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр Эрдэнэмандал ахлах сургуулийн Б.Номин ахлагчтай бүлэг “тэргүүн байр”, Политехник коллежийн З.Өлзийбуян ахлагчтай бүлэг “дэд байр”, Номгон сургуулийн Э.Очирсум ахлагчтай бүлэг “гутгаар байр”-ыг тус тус эзэллээ гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top