Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд Бигэр, Цогт, Цээл, Бугат, Тонхил сум, Баянтоорой тосгоны сургууль, цэцэрлэг, дотуур байранд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх ажлыг хүүхэд, эцэг эх, багшийн оролцоотойгоор зохион байгууллаа.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байранд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийсэн нь болзошгүй аюулыг урьдчилан үнэлж, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг бодитой төлөвлөх, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой байлаа.
Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний нийт дүнгээр дээрх сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байруудад газар хөдлөлт, ахуйн гал түймэр, цасан болон шороон шуурга зэрэг аюулт үзэгдлийн эрсдэлийн түвшин өндөр гарсан байна гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )