ХӨӨРХӨН "Жуно"-гоос ХҮЙСЭЭ СОЛЬСОН Эллиот

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

“Жуно” киноны од, авьяаслаг жүжигчин Эллиот Пейж 15 жилийн дотор “аймшигтай” ихээр өөрчлөгджээ.

Трансжендер болохоосоо өмнө Эллиот Пейж авьяаслаг хөөрхөн охин Эллен Пейж байлаа.
 

2007 онд “Жуно” кино дэлгэцнээ гарч, Эллен Пейж дэлхийн од болсон ч 2014 онд тэр бэлгийн чиг хандлага нь өөр болохыг зарласан юм.

Гэхдээ “Жуно” 2019 он хүртэл эмэгтэй хэвээрээ байж, улаан хивсний ёслолуудад нүүрээ будаж, даашинз өмсөж ирдэг байв.
 


2006 он


Алдарт “Жуно”-гоосоо өмнө Эллен хэд хэдэн кинонд тоглосон юм. Тэдгээрээс хамгийн алдартай нь “Икс хүмүүс: сүүлчийн тулаан”. Тэр улаан хивсний ёслолд ирэхдээ эмэгтэйлэг бөгөөд үнэхээр хөөрхөн байгаа биз.

2007 он

Тэр төгс хөөрхөн бүсгүй болжээ.

2008 он

Дараа жил нь Эллений нүүр будалт бага зэрэг өөрчлөгджээ.

2009 он

Мөн л нүдээ тодотгон будсан Эллен сайхан хэвээрээ.

2010 он


 

Эллен Пейж энэ оноос үс засалтаа өөрчилж эхэлжээ. Гэхдээ тэр улам хөөрхөн болсоор...

2011 он


 

Энхрий ялдам, романтик харагдах Эллен...

2014 он

Эллен ялимгүй өөр болоо юу даа?

2015 он

Олны өмнө гарах нь цөөрсөн Эллен үзэсгэлэнтэй хэвээрээ л...

2016 он

2016 онд тэр гадаад төрхөө эрс өөрчилсөн юм. Эллен урт үсээ тайрч, нүүрээ будахаа больжээ.

2017 он

Жүжигчин бүсгүй нүүрээ будахаас бүрэн татгалзаж чадаагүй байв. Эрэгтэй стилээр хувцасласан ч нүүрээ хөнгөн будсан Эллен.

2018 он

Тэр өмнөхөөсөө бараг л өөрчлөгдсөнгүй.

2019 он

Дараа жил нь тэр нүүрээ будахаа больж, огт өөр болсон байв.

2020 он


2020 он Эллений хувьд хувь тавилангаа өөрчилсөн жил байв. Ковидын цар тахлын эхний давлагааны үеэр тэр өөртэйгөө ярилцаж, дотоод хүн нь хүйсээ солихыг шаардаж буйг ойлгосон гэж ярьжээ. 2020 он дуусахад “Жуно” киноны од өөрийгөө Эллиот гэж дуудуулахыг хүсэж, эмэгтэй байх нь тухгүй байгааг ярих болсон байна. Тэр багаасаа л эмэгтэй байхаас төвөгшөөж, 9 настайгаасаа эхлэн ээжээсээ хүйсээ солиулахыг зөвшөөрөхийг гуйх болжээ.

Тэр зургаа ч харж чадахаа больж, өөрийгөө танихаа байсан тухайгаа ярьсан байдаг.

2021 он


Тэр эрэгтэй болсон бие галбираа бахархалтайгаар цахим хуудсаараа харуулах болов. 2021 оны хавар Эллиот Пейж хүйсээ солиулах мэс засалд орсон тухайгаа анх зарлажээ.

Жүжигчин өнгөрсөн есдүгээр сард эрэгтэй төрхөөрөө анх удаа олны өмнө гарсан юм. Тэр одоо зургаа бахархалтайгаар нийтлэх болсон.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1945(202.55.188.97) 2021 оны 12 сарын 04

Ван аглы мадрфакр

2  |  0
Top