ЭМЯ: "Омикрон" хувилбарын хүндрэлийн талаар судалгаа хийж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

Ковидын "Омикрон" хувилбарын шинж тэмдэг, хүндрэл, нас баралтын шалтгаан ямар байгаа талаар судалгаа хийж буйг ЭМЯ-наас мэдээллээ.

ӨАБНУ-д хамгийн их бүртгэгдэж байгаа "Омикрон" хувилбарын талаар тус улсын эмч нар мэдээлэл өгчээ. Уг мэдээллээр, одоогоор энэ хувилбараар өвчилсөн хүмүүсийн биеийн байдал хөнгөн байгаа аж. Эмчилгээний хувьд өөрчлөгдөөгүй бөгөөд ковидын эсрэг одоо хэрэглэж буй эмчилгээг хийж байгаа гэнэ.

Харин "Омикрон"-ы халдварлах чадвар нэмэгдсэн байна. Вакцин хийлгээгүй хүүхэд болон том хүмүүст эрсдэлтэй хувилбар ажээ.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эмч нарын ярьснаар “Омикрон” хувилбараар халдварласан өвчтөнүүдэд “Дельта”-гаар халдварласан өвчтөнүүдийн адил шинж тэмдэг илэрч байгаа юм. “Омикрон”-ы халдвар илүү хөнгөн хэлбэрээр ч илэрч байгаа гэнэ.

“Омикрон” хувилбараар залуус ихэвчлэн халдварлаж байгаа аж. Энэ хувилбараар халдварласан өвчтөнүүдийн 90 орчим хувь нь вакцин хийлгээгүй байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top