Гадагшаа явсан хүмүүс “Омикрон” хувилбарыг зөөвөрлөж ирэх эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Коронавирусний “Омикрон” хувилбар одоогоор Монгол Улсад бүртгэгдээгүй.

Гэхдээ хилийн чинадад зорчсон монгол хүнээр тээвэрлэгдээд хилээр ороод ирэх вий гэсэн болгоомжлол байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Хичээл, сургуулийн амралт эхэлж байгаатай холбоотойгоор иргэд хөдөө, гадаа зорчих нь нэмэгдэж байгаа. Энэ үед аль болох гадагшаа зорчихгүй байх дээр анхаарах хэрэгтэй байгааг ЭМЯ-наас хэлэв. Гадагшаа зорчих аваас тухайн улс хөл хорио тогтоох, тусгаарлах зэрэг арга хэмжээг гэнэт авч болзошгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байна. Мөн таны зорчсон улсаас ирэх нөхцөлд Монгол Улс дотооддоо тусгаарлах, гэрээр тусгаарлах, тусгаарлах байранд байлгах зэрэг арга хэмжээ авах зохион байгуулалтууд хийх эрсдэл өдөр хоног, цаг, минутаар хэмжигдэх тул та бүхэн эрсдэлээ тооцоолох хэрэгтэй байна.

“Омикрон” хувилбар дэлхийн 86 оронд бүртгэгдээд байна. ДЭМБ-ын зүгээс улс орнуудад эрүүл мэндийн салбарын бэлэн байдлаа хангахыг уриалсан бөгөөд вакцины бүүстер тунг эсэргүүцэхгүй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.

Манай улс ч халдвар ба хамгаалалтын бэлтгэлээ базааж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top