“Омикрон”-ы хүчтэй давлагаанд өртөхгүйн тулд хилийн хяналтыг сайжруулна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Манай улсын хувьд иргэдийн 80 орчим хувь нь Синофармын вакцины хоёр тунтай аж. ЭМЯ-наас мэдээлснээр вакцины гурав дахь тун нь халдвараас 71-76 хувиар хамгаалж, өвчлөл, хүндрэлээс сэргийлэх үр нөлөө өндөр байна.

Иргэдийн 26 хувь нь ковидын эсрэг вакцины бүүстер тундаа хамрагджээ. Манай улсын хувьд хүн хоорондын зайг 2 метрт барих, хүн ихээр цугларсан, агааржуулалтгүй газарт арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна.

“Омикрон”-ы хүчтэй давлагаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулах шаардлагатай гэлээ. Мөн вакцинд хамрагдаагүй хүүхдүүд, ахмад настнуудыг гадагш авч явахгүй байх, онцын шаардлагагүй бол гадагшаа зорчихгүй байхыг ЭМЯ-наас уриалсан юм.

Гадагшаа яваад ирсэн нэг хүн ч бусдыг өндөр эрсдэлд оруулах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top