“Монгол Улсын 11 иргэн коронавирусний омикрон омгоор өвчилсөн нь батлагдаж, тусгаарлагдлаа” гэх албан бус мэдээлэл олон нийтийн дунд таржээ.
Мэдээллийг баталгаатай эсэхийг тодруулахаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодрууллаа.
Тэрбээр энэ асуултад “Гадаадаас ирж байгаа иргэдээс онгоцны буудал дээр коронавирусний шинжилгээ авч байгаа. Тэр шинжилгээгээр эерэг батлагдсан иргэдийг тусгаарлаж, эмнэлэгт хэвтүүлсэн. Тусгаарласан иргэдээс шат дараатайгаар өдөр бүр ялгах шинжилгээ авч байгаа. Коронавирусний омикрон омог илрээгүй” гэсэн хариулт өглөө.
Дашрамд өгүүлэхэд, шинэ он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 2-ны байдлаар 13 тусгаарлах байранд 464 иргэн байгаа бөгөөд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын 56 төрийн алба хаагч тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Нэг нь илрээгүй гэх нөгөө нь илрүүлэх боломжгүй гадаадад шинжлүүлэхээр 100 сорьц явуулсан гэх аль нь үнэн бэ?