Хойд Солонгос баллистик пуужин харвалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

БНАСАУ өнөө өглөө /2022.01.05/ пуужин харважээ.

БНАСАУ-ын хөөргөсөн баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.

NHK телевизийн мэдээлснээр Японы эргийн хамгаалалтынхан пуужин 08 цаг 23 минутад унасан талаар мэдэгджээ.

Хойд Солонгос пуужин хөөргөсөн асуудлаар Японы Засгийн газрын дэргэд ажлын штаб байгуулагдсан байна. Загас агнуурын хөлөг онгоцнуудыг пуужингийн хэлтэрхий рүү ойртохгүй байхыг анхааруулжээ.

БНАСАУ ийнхүү 2022 оны анхны пуужингийн туршилтаа хийлээ.

БНАСАУ өнгөрсөн арваннэгдүгээр сард удирдагч Ким Жон Уны Солонгосын дайн дууссан талаар хэлсэн үгийг маш чухалчлан мэдээлж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хннн(66.181.161.100) 2022 оны 02 сарын 11

Ииии\n

0  |  0
Top