Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар яг одоо /2022.01.07, 11:00 цаг/ мэдээлэл хийж байгааг шууд дамжуулан хүргэж байна.
Гадаадад зорчсон Монгол Улсын хоёр иргэнээс коронавирусний ОМИКРОН хувилбар илэрсэн талаар Zindaa.mn өчигдөр (2021.01.06) мэдээлсэн билээ. Тэгвэл эл мэдээллийг ЭМЯ-наас өнөөдөр албан ёсоор зарлалаа.
Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Омикрон" хувилбар Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид "Омикрон" орж ирэх цагийг хойшлуулж, давлагаа хэрхэн явагдаж байна вэ, улс орнууд хэрхэн тэмцэж байна вэ, өвчний хүндрэл, оношилгоо ямар байна вэ, ямар эрсдэлт бүлэг өртөж байна, эмчилгээний тактик ямар байна гэдгийг анхаарч, мөн хүний нөөцөө бэлдэх, амраах, эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх, вакцины бүүстэр тунг эрчимжүүлэх, бусад шаардлагатай судалгааг хийх, шинэ хувилбарт тохирсон тактик хэрэгжүүлэх, бэлтгэх чиглэлээр ажиллаж байна.
Дэлхийн 140 гаруй оронд "Омикрон" хувилбар бүртгэгдээд байгаа. Их Британи, Франц, Итали, АНУ-д тохиолдлын тоо эрс нэмэгдсэн. АНУ-д гэхэд өдөрт нэг сая орчим тохиолдол бүртгэгдэж байна.
Өмнөд Солонгост зөөвөрлөгдсөн 703, дотоодын 615 тохиолдол бүртгэгдсэн байгаа.
Эдгээр улсуудад тохиолдол бүртгэгдэж байгаа ч хөнгөн, томуу хэлбэртэй байгаа нь ажиглагдаж байна. Япон улсад 1000 орчим "Омикрон" хувилбарын тохиолдол бүртгэгдсэн.
ОХУ-д 103 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Хятадад гурван зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдлээ. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс бол өнгөрсөн оны сүүлээр давалгаанд өртөж, сар орчмын дараа давалгаа буурсан.
Их Британийн давлагаа Лондон хотод бууж эхэлсэн. Ер нь "Омикрон"-ы давалгаа нэг сар орчим үргэлжлээд, бууж байгаа дүр зураг ажиглагдаж байна" гэсэн мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан энэ үеэр "Монгол Улсад коронавирусний "Омикрон" хувилбарын 12 тохиолдол батлагдлаа. ПСР-аар "омикрон" байх магадлалтай гэсэн ангилалд байсан бол NGS-ээр "омикрон" мөн гэж батлагдаж байна. Тодруулбал, энхийг сахиулагчдаас авсан 10 сорьц, Станбул-Улаанбаатарын нислэгээс 1, Банкок-Улаанбаатарын нислэгээс 1 тохиолдол илрээд байна.
Халдварт өвчний эсрэг авах хамгийн гол арга хэмжээ болох олноороо, нийтээрээ цуглахгүй байх явдал. Шинэ жилийн үеэр энэ байдал алдагдсан.
Тохиолдлын тоо 3-4 дахин нэмэгдээд ирлээ. Шаардлагатай хэвтэн эмчлүүлэх хүмүүс, бага насны хүүхдүүдээ эрэмбэлж, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа. Хөнгөн буюу шинж тэмдэггүй хүмүүс гэрийн тусгаарлалтад байж, эрүүл мэндийн үйлчилгээ авах бүрэн боломжтой" гэлээ.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр оны өмнө авсан сорьцуудад "Дельта" вирусний тохиолдол илүүтэй байжээ.
Зөөвөрлөгдөж ирсэн 12 тохиолдын 96 хувь нь хөнгөн, 4 хувь нь хүндэвтэр байгаа бөгөөд эрчимт эмчилгээний заалттай хүн байгаагүй, эмнлэзүйн хувьд харьцангуй хөнгөн байгаа аж.
Тусгаарлах байруудад ирсний дараа эерэг гарсан хүмүүс бүгд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
"Омикрон"-ы давлагааг "Дельта"-гаас 4-5 дахин өндөр гэж ярьж байгаа. Гэхдээ хурдан тархаад, хурдан буурна гэж тооцоолж буй. Хүндрэх эрсдэл үүсгэж байгаа нь харьцангуй бага байна гэдгийг мэргэжлийн хүмүүс онцоллоо.
Хамгийн гол нь бүүстэр тунгийн үйл ажиллагааг нэмж, дөрөв дэх тунг хийх чиглэлд төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )