Казахстан улсад сүүлийн өдрүүдэд үүсээд буй нөхцөл байдлын улмаас санхүүгийн байгууллагууд нь түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод буй талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тус улсын Мангистау мужид иргэд шингэрүүлсэн хийн үнийг бууруулахыг шаардан эхэлсэн жагсаал улс орон даяар үргэлжилж, томоохон хотуудыг хамарч, улсын хэмжээнд энэ сарын 19-нийг хүртэл Онц байдал тогтоох шийдвэрийг Ерөнхийлөгч нь гаргаад буй.
Үнийн өсөлтийг эсэргүүцэн эхэлсэн иргэдийн жагсаал улс орныг хамран тэлэхдээ засаглалын дарангуйллыг эсэргүүцсэн томоохон тэмцэл болж харагдаж байгаа.
Улсын удирдагчийн албаа өгсөн ч эрх мэдлээ хадгалсан хэвээр байгаа Н.Назарбаевыг эсэргүүцэгчид их байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Казахстан улсын эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, анхаарал татах мэдээллүүд бий.
Дундад азид эдийн засгийн чадавхиараа тэргүүлэгч тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2014-2020 онд 137-221 тэрбум ам.долларын хооронд хэмжигдэж байв.
2020 онд ДНБ нь 174.24 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 194.02 ам.доллароор хэмжигдэж байна.
Судлаачдын тооцооллоос үзэхэд ДНБ-ий хэмжээ нь 4 жилийн дараа буюу 2026 онд 258 тэрбум ам.доллароор хэмжигдэхээр төсөөлөл байгаа юм.
Харин ДНБ-ийх нь өсөлт иргэдийнх нь бодит амьжиргааны түвшинд жинтэй нөлөө үзүүлж байна уу гэдэгтэй холбоотой шүүмжлэлүүд их. Түүнчлэн өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлын суурь шалтгаан нь баялгийн шударга бус хуваарилттай холбоотой гэгдэж байна.
Статистик үзүүлэлтүүд, судалгааны дүнгүүд харахад тус улсад ахицтай зүйлс цөөнгүй бий.
Дэлхийн банкнаас жил бүр танилцуулдаг “Бизнес эрхлэхүй 2015” жагсаалтад Казахстан улс 77 дугаар байрт бичигдэж байсан. Тэгвэл “Бизнес эрхлэхүй 2019” жагсаалтад 28 дугаарт бичигдсэн. Харин хамгийн сүүлийн байдлаар 25-д эрэмбэлэгдэж байна.
Эрх баригчдын ЗОРИЛГО
1991 оноос хойш улсаа удирдсан Нурсултан Назарбаев 2019 оны гуравдугаар сарын 20-нд Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос нэг жилийн өмнө 79 насандаа 30 шахам жил хашсан албаа хүлээлгэж өгснөөр, Казахстаныг дараагийн жилүүдэд хэн удирдах вэ гэдэг асуулт мэдээж тавигдаж байв.
Гол нь тэр хүн Н.Назарбаев өөрөө байсан юм. Албаа өгсөн ч, үндсэн эрх мэдлээ тэр хадгалж үлдсэн.
Н.Назарбаев 1991-2015 онд Ерөнхийлөгчийн сонгуульд таван удаа нэр дэвшихдээ 81-98.8 хувийн саналаар таван удаа ялалт байгуулж байжээ. Тус улсад сонгууль шударга бус явагддаг талаар өнгөрсөн жилүүдэд олон улсын хэвлэлүүд цөөнгүй мэдээлсэн байдаг.
Эдийн засгийн бодлогын тухайд Н.Назарбаев 2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд “Нурли жол” илгээлтээ танилцуулж, эдийн засгийн шинэ бодлого хэрэгжүүлэх гэж буйгаа зарлаж байсан.
Мөн тус улс байгалийн баялгийг үр ашигтай ашиглаж, зохистой хуваарилахад чиглэсэн Ногоон эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхэд тууштай ажиллаж байгаа гэж мэдэгддэг. Н.Назарбаевын санаачилгаар “ногоон” эдийн засагт шилжих үзэл баримтлал боловсруулагдан гарч байв. Тус үзэл баримтлал нь Казахстаны ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах замаар шинэ бүтэцтэй эдийн засагт шилжихэд чиглэсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй 30 орны тоонд орох зорилттой.
Эхний шатанд, 2013–2020 онд Ногоон дэд бүтцийг бий болгохоор ажиллаж буй бол 2020–2030 онд байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, өндөр технологид суурилсан сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхэд, 2030–2050 онд Аж үйлдвэрийн гурав дахь хувьсгал руу шилжих зорилтуудыг тусгасан байдаг.
Тэдний ТУРШЛАГА
Казахстаны Үндэсний сан олон улсад жишиг болж яригдаж ирсэн. Тус сангийн хөрөнгийн итгэмжлэгдсэн удирдлагыг Казахстаны Үндэсний банк хэрэгжүүлдэг. Үүнийхээ төлөө улирал бүр сангийн хөрөнгийн тодорхой хэсгийн 0.075 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авдаг.Үндэсний сангийн хөрөнгө нь тогтворжуулалтын хэсэг, хадгаламжийн хэсэг гэж хоёр хуваагддаг.
Хадгаламжийн хэсгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашигладаг. Хадгаламжийн хэсгийн хөрөнгийн 75 хувийг орлого нь тодорхой үнэт цаасанд, 25 хувийг хувьцааны хөрөнгө оруулалтад оруулдаг. Хөрөнгө оруулалтыг зөвхөн гадаадын хөрөнгийн зах зээл дээр гадаад валютаар байршуулдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын төрөл бүрийн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүдэд өндөр хөгжилтэй улсуудын зах зээл дээр байршуулдаг байна. Казахстаны үндэсний сангийн активийн гадаад удирдлагыг дэлхийн томоохон банкууд болох Citibank, Deutsche bank, ABN Amro зэрэг банкууд гүйцэтгэдэг. Тус сангаас дотоодын зах зээл дээр хөрөнгө оруулдаггүй. Үндэсний сангийн хуримтлалын эх үүсвэр нь нефтийн салбарын шууд татварууд, тус салбарын ашгийн татвар, нөөц ашигласны төлбөр, үнийн өсөлтийн албан татвар, бүтээгдхүүн хуваах хувийн төлбөр зэрэг юм. За мөн хөдөө аж ахуйн зориулалттай газрыг худалдан борлуулсны төлбөрийн орлого, Казахстан улсын татварын хууль тогтоомжоор хориглоогүй бусад татвар орлогыг тус санд төвлөрүүлдэг аж.
КАЗАХСТАН УЛС БАЯЛГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ХЭРХЭН ЭРЭМБЭЛЭГДДЭГ ВЭ?
ТЭГВЭЛ ТУС УЛС ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙД ХЭРХЭН ЭРЭМБЭЛЭГДДЭГ ВЭ?
КАЗАХСТАН УЛСЫН ТАТВАРЫН ОРЧНЫГ ОХУ, БНХАУ-ТАЙ ХАРЬЦУУЛАХАД
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь Казахстанд 20 хувь, ОХУ-д 20 хувь, БНХАУ-д 25 хувь байна.
Нэмүү өртгийн албан татвар Казахстанд 12 хувь, ОХУ-д 18 хувь, БНХАУ-д 17 хувь
Хөрөнгийн татвар Казахстанд 1.5 хувь, ОХУ-д 2.2 хувь, БНХАУ-д хөрөнгийн үнэлгээний 1.2 хувь, Түрээсийн талбайд 12 хувь
ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
2010-2014 онд, аж үйлдвэрийн салбарын ГШХО 17.6 тэрбум ам.доллар байсан нь 2005 оноос хойш хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 74 хувь гэж бүртгэгджээ.
Хөрөнгө оруулахад дараах байдлаар Гаалийн татвараас чөлөөлдөг.
Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд, гэрээг бүртгүүлснээс хойш 5 жилээс хэтрэхгүй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлнө. Үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс шалтгаалж, хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, түүхий эд материалыг 5 хүртэлх жилийн хугацаанд импортын гаалийн татвараас чөлөөлнө.
2014 оноос хойш Засгийн газраас баталсан Тэргүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалтын төсөлд олгох урамшуулал гэж гарч ирсэн.
КАЗАХСТАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮЛЭХ САЛБАРУУД
Казахстан нь газар зүйн байршлаараа зүүнээс баруун, хойноос урагшаа чиглэлтэй транзитын үндсэн замуудын байгалийн зангилаа болдог.
“Баруун Европ - Баруун Хятад”-ын тив дамжсан транзит автозам Казахстанаар дамжин өнгөрөх бөгөөд тус замаар ачаа барааг Хятадаас Европ руу 10 хоногт тээвэрлэх боломжтой юм.
Сэтгэгдэл ( 3 )
Жепсің мал монғолдар та нар юу мэддэг вэ?хятад солонгос японы болнууд ааа хахахах битгий донгсолд бай монголчын малууд\n
Казахстан, газар нутаг,байгалийн баялгийн баялгийнхаа ихэнхийг АНУ, Англи ,Канад,Хятад зэрэг гадаадын орны том компаниудын мэдэлд шилжүүлсэн, энэ нь одоохондоо их орлоготой,амьдрал баян мэт харуулаад байгаа юм биш үү. Гэтэл энэ нь улс орны тогтворгүй байдалд нөлөөлөөд,өөрийн үндэсний компани тийм ч том байр суурь эзлэхгүй.Гадаадын компаниуд баялагийг нь ухаж ашгалчаад л алга болдогийг зөвхөн Казах ч биш бид бодмоор.Үндэсний компаниудаа анхаар.
Маргааш нь маш бүрхэг боллоо.