Бразилд жуулчдын завин дээр хад нурж, 10 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Бразилын Минас-Жерайс мужид жуулчдын завин дээр хад нурж, 10 хүн амиа алджээ.

Globo-д мэдээлснээр аврагч нар амиа алдсан хүмүүсийн цогцсыг уснаас гарган авч байгаа аж.

Амиа алдсан бүх хүн нэг завин дээр байжээ. Капитолиу хотод болсон дээрх осол борооны улмаас уулын чулуулаг элэгдэлд орсноос үүдсэн байна. Хадны хэсгээс жуулчдын дөрвөн завь руу нуржээ.

Нас барсан хүний тоог өмнө нь тав гэж мэдээлж байсан юм.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top