Ц.Билэгтсайхан: "Омикрон"-ыг илрүүлэхэд 14-16 хоног болно

2022 оны 01 сарын 10

Дотоодод "Ковид-19" халдварын "Омикрон" хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК өнөөдөр /2022.01.10/ хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Энэ үеэр "Омикрон" хувилбарын илрүүлэг, эмчилгээний талаар  хариулт ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан дараах мэдээллийг өлөө.


Тэрбээр "Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас сэжигтэй, магадлалтай, батлагдсан гэсэн гурван хувилбараар оношилж байна. Сэжигтэй гэдэг нь ойрын хавьтлууд, магадлалтай гэдэг нь PCR-аар эерэг илэрсэн, дараа нь PCR-аар хувилбар үзэхэд S генийн алдагдал илэрсэн сорьцийг бид магадлалтай гэж үзэж байгаа. Үүний дараа NGS буюу бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээгээр энэ нь батлагдана. Үүнийг батлагдсан гэж үздэг.

Омикроны эмчилгээний тактик өмнөхөөс онцлог зүйл байхгүй. Ялангуяа хөнгөн үед гэрээр эмчлэх шаардлага гарч байгаа. Энэ нь шинж тэмдгийн эмчилгээнүүд хийгдэнэ. Бид бүгд мэднэ. Юун түрүүнд дархлаагаа дэмжих хэрэгтэй. Сайн унтаж, хоолоо сайн идэх хэрэгтэй. Хөнгөн хэлбэрийн үед вирусийн эсрэг эмчилгээний заалт байхгүй. Ямар шинж тэмдэг илэрч байна вэ түүнийгээ дарах эмчилгээнүүдээ хийнэ гэж ойлгох хэрэгтэй.

Бид арванхоёрдугаар сараас эхлээд NGS гэдэг технологийг нутагшуулаад явж байгаа. Омикроныг илрүүлэх үйл явц хоёр үе шаттай гэж ойлгож болно. Лабораторийн үе шат нь 13 үе шатаас бүрддэг. Үүний дараа лаборторийн датанууд гараад ирвэл үүнийг боловсруулах шат байдаг. Тэгэхээр лабораторийн шат нь 7-8 хононо. Боловсруулах шат нь дахиад 7-8 хононо. Тэгэхээр үүнд 14-16 хоног шаардлагатай.

Дотоодын буюу есөн дүүрэг 21 аймгаас ирж байгаа харуулдан тандалтын тогтолцооноос ирж байгаа сорьцууд дээр тандалтын зорилгоор хувилбаруудыг үздэг. Бид арванхоёрдугаар сарын 08-нд нийт 171 сорьцод хувилбар тодохойлоход 100 хувь дельта хувилбар тодохойлогдсон. Арванхоёрдугаар сарын 26-нд дүүрэг болон орон нутгаас 225 сорьц ирүүлээд хувилбар тодорхойлоход нэгээс нь S генийг алдагдал илэрч байсан. Арванхоёрдугаар сарын 30-нд 175 сорьцонд хувилбар тодохойлоход таван сорьцод S генийн алдагдал илэрсэн. Он гараад сүүлийн долоо хоногт 68 сорьцод шинжилгээ хийхэд S генийн алдагдал 27 сорьцонд буюу 40 хувь тодорхойлогдсон байна. Энэ бол PCR-т түшиглэсэн хувилбарын шинжилгээ юм. Энэ үр дүнг бид дараагийн шатанд нь NGS-ээр баталгаажуулах ёстой гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар "Ковид-19" халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. 2022 оны эхний долоо хоног, 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногийг харьцуулбал тохиолдлын тоо дөрөв дахин ихэссэн байна. PCR-аар илрэх хувь оны өмнө 4.4 хувь байсан бол одоо 12-14 хувь, өөрөөр хэлбэл 3-3.5 дахин ихэсч байна. Орны хувьд Улаанбаатарт 1715 ор, 894 ор дэлгэсэн байна. Орны ачаалал нэмэгдэж, хүлээлэг үүсч байна. ЭМЯ-аас нэгдсэн ор зохицуулах баг ажиллаж эхэлсэн. Тус багийн ерөнхий зарчим бол эрсдэл бүхий иргэдийг эрэмбэлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх. Эрсдэл бүхий гэдэг нь 65-аас дээш насны өндөр настан, хавсарсан эмгэгтэй иргэд, вакцины бүрэн, бүүстэр тунд хамрагдаагүй иргэд, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүд байна. Цаашид тохилдлын тоо ихэсвэл яах вэ гэдэг төлөвлөгөөнүүд гарсан. Өнөөдрийн тухайд 4000 ор бэлдсэн. Ойрын хугацаанд 1200 ор нэмж дэлгэх бэлтгэл ажлыг базааж байна.

Бид 2021 оны арваннэгдүгээр сарын 27-оос өдийг хүртэл 42 хоногийн хугацаанд эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. Энэ нь хэр үр дүнтэй байсан бэ гэдгийг хоёр тоо баримтаар ярья.

Нэгдүгээрт, бид 120 гаруй нислэгээр 12 мянга гаруй иргэнийг хүлээн авсан. Энэ дотроос 600 эерэг тохиолдол зөөвөрлөгдөн ирснийг шүүж баталгаажуулсан. Эндээс харахад илрүүлгийн хувь ойролцоогоор таван хувь байгаа. Тусгайлан ажиглах байр /ТАБ/-ыг арванхоёрдугаар сарын 25-аас ажлуулж, 4000 орчим иргэнийг тусгаарласан. Гарахаас өмнө нь давтан шинжилгээг авсан. Үүнд 155 эерэг тохиолдол илэрсэн. Үүнд эерэг илрүүлэлтийн хувь 4.1 байна. Тэгэхээр энэ хариу арга хэмжээний эерэг илрүүлэлт 4-5 хувьтай байж. Энэ хугацаанд оноос өмнө арванхоёрдугаар сард нийт 32 мянган тохиолдол илэрсэн байна. Үүнд PCR-аар эерэг илрэх хувь зургаан хувь байсан байна. Эндээс харахаар нийт илэрч байгаа хувиа бид энэ хариу арга хэмжээний дүнд барьж чадаж байсан гэдэг дүгнэлт хийж болохоор байна. Тэгвэл он гараад нэг долоо хоног болчихлоо. PCR-аар эерэг илрэх хувь 12 хувь, өнөөдрийн тухайд 14 хувь болчихлоо. Ялангуяа зөөвөрлөгдсөнөөс илүү дотоод дахь халдварын тоо ихсээд ирлээ.Хоёрдугаарт нийт 220 нислэгээс 110 нислэг буюу хоёр нислэг тутмын нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол ямар нэг байдлаар ирсэн. Үүнд бид онгоцны дайралтын хувь, ойрын хавьтын хувийг тооцдог. Тухайлбал, онгоцны дайралын хувийг тооцоход хамгийн өндөр нь 14 хувь байгаа. Ойрын хавьтлын дайралтын хувьд хамгийн өндөр нь 12.5 хувь байгаа. 244 энхийг сахиулагчаас 231 нь "Ковид-19" батлагдсан. Өөрөөр хэлбэл дайралтын хувь 90 хувь байсан. Тэгэхээр "Омикрон" нь 90 халдварлах бололцоотой. Тэгвэл бид ТАБ-нд тусгаарласнаар халдварлах хурдыг доод тал нь 6-7 дахин бууруулж чадсан. Цаашилбал 15-20 дахин хурдтай тархах хурдыг бууруулж чадсан. Тэгэхээр эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ үр дүнтэй байсан. Гэхдээ цаашид дотоодын халдвар нэмэгдэж байгаа учраас бид цаашид дараагийн харуи арга хэмжээг нэмэлтээр сонгохоор ярилцаж байгаа" гэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top