ХӨСҮТ: "Омикрон" маш өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарлаа

2022 оны 01 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" цар тахлын "Омикрон" хувилбар дотоодод гарсантай холбогдуулан хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

/2022.01.14/


ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: УОК-ын нэгдүгээр хуралдаан, Засгийн газрын хуралдаан, ЭМЯ-наас гаргасан тушаал шийдвэрүүдийн дагуу бид хилийн тандалт, тусгаарлан ажиглах байран дээр тандах үйл ажиллагааг зогсоосон.

Одоо дотоодын халдвар, тэр дундаа эрсдэл бүхий хүн амыг, голомтлон тохиолдож байгаа кластер том халдваруудыг тархаахгүй барих чиглэл рүү илүү хандаж байна. Үүнтэй уялдаад ЭМ-ийн сайдын 456 дугаар тушаал шинэчлэгдсэн. Энэ шинэчлэл дээр "Омикрон" шинэ хувилбарын нууц хугацаа богиносож байна. Түүнчлэн халдварлуулах үе, халдвартай байх үе буурч байна. Өвдөх эрсдэлтэй бүлгүүдийг шинээр тодорхойлж байна. Сэжигтэй тохиодол, хавьтлын тодорхойлолт, хөл хорион байх хугацаа, түүнчлэн дахин халдвар авах гэсэн тодохойлолтуудыг шинэчилж байна.

ДЭМБ-аас 2021 оны арваннэгдүгээр сарын 26-нд "Омикрон"-ыг аюултай анхаарал татаж буй хувилбарт бүртгэж зарласан. Үүний дараа Манай Улс эрсдэлд суурилсан буюу хилийн тандалтын үйл ажиллагаа эрчимжүүлсэн байсан. Үүнийг салбар хоорондын эрсдэлийн үнэлгээ, 26 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээ хэрэгжүүлсэн.

Тэгвэл бид хоёр хоногийн өмнө салбар хоорондын эрсдэлийн үнэлгээ, 27 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг хийлээ. Энэ үнэлгээнд 15 байгууллага оролцож нийтдээ магадлалын 19, үр дагаварын 20 шалгуураар үнэлсэн.

Үүнээс харахад энэ шинэ хувилбар нь магадлалын хувьд тодорхой эрсдэлтэй, үр дагагварын хувьд их эрсдэлтэй байна. Нийт дүнгээрээ маш өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээний дүн гарч байна. Үүнийг үндэслээд цаашид хэрэгжүүлэх хариу арга хэмжээг салбар, чиглэл бүрээр гаргадаг.


"Ковид-19" халдварын тохиолдлын тоо сүүлийн 7 хоногт эрс нэмэгдэж байна. Зөөвөрлөгдсөн тохиолдлууд батлагдсан, дотоодын халдвар нэмэгдсэн. Мөн дотоодод "Омикрон" хувилбар оношилогдож байгаа. Энэ цаг мөчид бид хариу арга хэмжээгээ өөрчилж байна. Тухайлбал, ДЭМБ, Өвчитний хяналт сэргийлэлтийн төвөөс өгч буй удирдамжууд байгаа. Түүнчлэн манай улсын Засгийн газар, УОК, ЭМЯ-аас гаргаж байгаа тушаал шийдвэрүүд цаг үеийн нөхцөл байдалтай уялдаад өөрчлөгдсөн.

Өмнө нь бид эрсдэлд суурилсан буюу хилийн тандалтын хариу арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байсан. Тэгвэл одоогийн гарч байгаа тушаал шийдвэрүүдэд энэ нь өөрчлөгдөж байна.

1-рт: Тандалт сэргийлэлтийн чиглэлээр хариу арга хэмжээнүүдийг илүүтэй авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

2-рт: Вакцинжуулалт, дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав, дөрөвдүгээр тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ орж байна.

3-рт: Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг авах ажлууд орж ирж байна.

Үүний дараа хилийн тандалт, эрсдэлд суурилсан арга хэмжээ орж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайхнаа(203.91.115.56) 2022 оны 01 сарын 15

Эмчилгээ юу байна .Ямар эм хэрэглэж байна гэдгийг л хурдтай судлан оруулж ирээч ээ.Юун тандалт, дархлаа сэргээх ажил вэ.Тойрч зугтсан тэнэг юмаар аргацаахаа боль. Ямөр ч нэгдсэн бодлого, шийдмэг ажиллагаа юу ч байхгүй. Хэдэн эмч нарт л бүх юмыг үүрүүлээд хаячихсан .ЭМЯ нээрээ үнэн муу байнаа.

0  |  1
Зочин(43.242.243.156) 2022 оны 01 сарын 14

Ямар зовчихсон хүмүүс вэ дандаа л өвчнөөр далайгаад амар заяа үзүүлэхгүй юмаа тэгсэн мөртлөө шнэ жил тэмдэглүүлээд өөрсдөө дунд нь орж бучигнаад учир нь олдохгүй эмч мэргэжилтнүүд юм хойё

0  |  0
Зочин(103.212.116.99) 2022 оны 01 сарын 14

АНУ-д гаргасан ковидын үeд хэрэглэх эмийг захиалж яаралтай оруулж ирэхэд анхаарч болохгүй юу БНСУ оруулж ирээд эмчилгээндээ хэрэглээд эхэлчихлээ Мөн Япон улс захиалж байна Энэ эмийг авбал ашигтай юм бишүү

0  |  0
Top