Сүүлийн үед залуус төдийгүй дунд болоод ахлах ангийн сурагчдын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэх болжээ.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд хэд хоногийн өмнө хөндөж, онцгой анхаарах ёстой чиглэлийг холбогдох албаныханд өгсөн билээ.
Тэгвэл Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн "Биологийн хүрээлэн"-гээс электрон тамхи ба түүний агууламжийн тухай сэрэмжлүүлэх мэдээлэл гаргасан байна.
Олон нийтийн дунд электрон тамхи утаат тамхи шиг хор хөнөөл үзүүлэхгүй гэх өрөөсгөл ойлголт их бий. Тэгвэл электрон тамхины найрлагад ямар бодис агууллагддаг болохыг дэлгэрэнгүй өгүүлье.
БОДИСУУДААС ДУРДВАЛ
- Никотин – Өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй.
- Propylene glycol – Юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.
- Карсиноген – Ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл
- Бензол – Бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
- Акролеин (Acrolein) – Гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.
- Диацетил (Diacetyl) – Bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл
- Diethylene glycol – Уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис
- Хүнд металууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт
- Кадми (Cd) – Амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт метал
- Ultrafine - Амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна
Эх сурвалж: ШУА, Биологийн хүрээлэн
Сэтгэгдэл ( 5 )
Электрон тамхины эсрэг дайралтууд нь үнэн хэрэгтээ худал юм. Тамхины борлуулалт буурсанд дургүйцсэн тамхи импортлогчдын явуургүй арга хааа сайгүй сайтуудааар цацагдсаар. Э тамхи нь тамхичдын тамхинаас татгалзах хамгийн сайн, хамгийн бага хор хөнөөлгүй арга юм. Тамхичдын цахим тамхи руу шилжихийг хориглосноор антивапперууд олон зуун мянган, эсвэл сая биш юмаа гэхэд олон хүнийг үхэл рүү хүргэж байна. Харин сүүлийн үед өсвөр насныхны дунд тамхи татах нь эрс буурсан нь судалгаануудаас харагдаж байна. Учир нь электрон тамхи хэрэглээд тамхинаас бүрмөсөн гарсан жишээ маш олон болсонтой холбоотой.
Заа боль утаат тамхи татах хүсэл төрсөн үед электрон тамхи татаад сарын дотор тамхинаас бүрэн гарсан хүн би байна.Утаат тамхи бол жинхэнэ хор хүн өдөрт хэдэн тамхи татхав тамхи татдаг хүн багсуул хэн хохирохов сайн бод2 залуусаа
Utaat tamhinaas chini l iluu hortoi bv gej. Iim zolbin pr hiij hucheer borluulaltaa nemeh gej oroldoj bgaa chini ih uruvdultei haragdaj bna shuu.
Электрон тамхи хэрэглэдэг залуучуудад анхааруулах хэдэн зүйл байна. Тамхи бол тамхи мэдээж хор бол байгаа гэхдээ энгийн тамхинаас хор нөлөө 95 хувь бага\n1-рт Хэрэглэхдээ баталгаагүй хэний ч хамаагүй зараар баталгаагүй газраас бүү захиал албан ёсны газраас ав\n2-рт Тамхи өмнө нь өдөрт яг хэдэн ширхэгийг татдаг яг тэр тоогоороо татах хэрэгтэй
утаат тамхинаас хор хөнөөл багатай гээд хүмүүс ихээр хэрэглэх болсон. гэвч электрон тамхинд утаат тамхинд байдаг олон төрлийн бодисноос аль аль нь орсон эсэх талаар харьцуулсан судалгаа хийж дүгнэлт гаргачих энэ төрлийн мэргэжилтэн алга уу? эсвэл утаат тамхи зарж борлуулдаг том компаниудыг дарчих гээд байгаа болохоор захиалгын чанартай ийм мэдэээлэл оруулдаг юм болов уу