Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигч “Пэнтвотер”-оос “Рио Тинто”-гийн ТУЗ-д ээлжит захидлаа хүргүүлээд байна. Тэд энэ удаагийн захидалдаа “Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Монголын Засгийн газартай адилхан төлбөр авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсний сацуу “Рио Тинто”-гийн хууль бус үйлдлүүд удаа дараа давтагдаж буй талаар тодотгожээ.
"Пэнтвотер”-оос 2021 оны 11 дүгээр сард “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн гишүүнд илгээсэн захидалдаа Оюутолгой төсөл дэх Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх нь "Туркойз Хилл"-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт харшилж байна хэмээн мэдэгдэж байсан юм.
Тодруулбал, Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” өөрсдийн менежментийн алдааны улмаас Монгол Улсад үүссэн хохирлыг барагдуулахын тулд, 34 хувьд ногдох өрийг тэглэхдээ өөрсдөө санхүүгийн ямар нэгэн хохирол хүлээлгүйгээр, “Туркойз Хилл” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдэд их хохиролтой хэлэлцээр хийж байна гэсэн байр суурийг “Пэнтвотер” компанийн зүгээс илэрхийлж байсан.
Тэгвэл үүнээс хойш нөхцөл байдалд өөрчлөлт гарч, Монгол Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг эцэслэн баталснаар, 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх хэлэлцээр хийхийг Засгийн газарт зөвшөөрсөн.
Түүнчлэн “Пэнтвотер” компанийн зүгээс Монголын Засгийн газартай адилхан нөхөн олговор авах эрхтэй гэсэн байр сууриа ийнхүү илэрхийлж байгаа юм.
Тодотгоход, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн, баталсан тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгасан.
Сануулахад, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурс” компанийн удирдлагуудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан ирүүлсэн захидалд ТАВАН АСУУДАЛ тусгагдсан байсан.
Үүний дараа Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Оюу толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай" тогтоолын төслийн ЗУРГАДУГААРТ Татварын асуудлыг нэмж тусгасан юм. Татварын асуудал бол уг төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд гол чухал ач холбогдолтой.
Түүнчлэн цаашид талуудын хэлэлцээ УИХ-аас баталсан тогтоолын “Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд голлон төвлөрөх шаардлагатай юм.
Сэтгэгдэл ( 1 )
good