ХӨВСГӨЛ: Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОНЦГОЙЛОН анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Хөвсгөл нуурын Мэргэний рашааны үзүүрээс Өвөр давхар, Ар давхар, Жанхай чиглэл рүү 40-50 см-ийн өргөнтэй хар хил гарсан байна. Мөн Мэргэнээс дээшээ Сомо хадны чиглэлд 50 см-ийн өргөнтэй хар хил /мөс 2 тийш хагарч ус гарсан/ гарч, Сомо хаднаас Живаагийн чиглэлд жижиг жижиг хэмжээтэй хар хил ихээр үүсч мөс бяцралт ихтэй, нуурын эргээс 100 м-ийн зайтай захалж хил хөдөлсөн байна.

Иймд иргэд та бүхнийг мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын ЗАХИРГААНААС анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top