Бээжингийн ОМИКРОН гадаадаас ирсэн илгээмжтэй холбоотой гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Бээжин хотод энэ сарын 15-ны өдөр буюу бямба гарагт коронавирусний “омикрон” хувилбарын халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ.

Хотын захиргаа, Эрүүл мэндийн газраас маш шуурхай арга хэмжээ авч, хавьтлуудыг тогтоож эхэлсэн.
 


Үүний үр дүнд омикрон халдвар гадаадаас ирсэн илгээмжтэй холбоотой гэдгийг тогтоожээ. Учир нь омикроны халдвар авсан өвчтөн сүүлийн 14 хоногт хотоос гараагүй бөгөөд Канадаас нэг удаа энэ сарын 11-нд илгээмж хүлээн авчээ. Илгээмжийг задлахдаа хайрцагны дээд хэсэг, дотор нь байсан баримт бичгийн эхний хуудсанд хүрснээ өвчтөн мэдүүлсэн байна.

Илгээмж Канадаас АНУ, Хонконгоор дамжин, Бээжинд ирсэн. Шинжээчид олон улсын илгээмжийн хайрцаг савнаас 22 туршилтын шинжилгээ авахад бүгд эерэг гарсан байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top