Баянзүрх дүүрэгт хоёрдугаар сарын 1-нийг хүртэл их цэвэрлэгээ хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 23

Баянзүрх дүүргийн хэмжээнд сар шинийн баярын өдрүүдтэй холбоотойгоор хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл дүүргийн бүх алба хэлтэс, харьяа чиг үүргийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд хамтарч "Их цэвэрлэгээ" хийхээр болсон байна. Энэхүү ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, иргэн  өөрийн ажиллаж, амьдарч буй газрын ойр орчмын 50 метрийн зай доторх талбайг цэвэрлэх юм. 

Түүнчлэн хог ихтэй үүсмэл цэгүүдийн байршлыг хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартаа мэдэгдэхийг хүссэн байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top